Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны Лхагва гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаарх асуулгатай холбоотой мэдээллийг хэлэлцсэн. Энэ УИХ-ын Х.Жангабыл шахмал түлшний чанарын талаар тодрууллаа.
"Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Ц.Лхагвасүрэн "Үйлдвэрлэлд хэрэглэдэг үндсэн түүхий эд маань мидлинг. Мидлинг хэрэглэж үйлдвэрлэл явуулж байгаа үед түлшний чанарт эрс өөрчлөлт гарахгүй. Шахмал түлшний чанар өмнөх жилүүдийнхтэй ижил түвшинд байна" гэдэг хариулт өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!