ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан, дулааны тарифыг хэрхэн шинэчлэх шийдвэрийг өнөөдөр танилцуулна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ) өнөөдөр цахилгаан болон дулааны үнийг хэрхэн нэмэх шийдвэрээ гаргаж, олон нийтэд танилцуулах юм. 

Урьдчилсан байдлаар 50 м.кв орон сууцанд амьдардаг айлын дулааны төлбөр дунджаар хоёр дахин нэмэгдэх тооцоолол гараад байгаа билээ. 

Цахилгааны тухайд 150кВт.ц-аас дээш хэрэглээний үнийг 29.6 хувь нэмэгдүүлж 280 төгрөгөөр тооцохоор төлөвлөөд байгаа юм.

Тус хорооноос өгсөн мэдээллээр олон төрлийн хувилбараар өөрчлөлтийг тооцоолж байгаа бөгөөд төрийн албаны гурав, Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгээс сонгогдсон нэг, Монгол Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөл нэг буюу нийт таван хүн хэлэлцэж, хамтын шийдвэрийг гаргана гэж буй.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.198] 2024/11/1
Дэд бүтэцээ өөдөн татаагүй байж 500 тэрбумын бродюр номингын 18, 8 тэрбумын ваучeр
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.122] 2024/11/1
Эрчим хүчний салбарын цавчаа, шахаанаасаа салаагүй цагт үхсэнийх нь РЕФОРМ байдгийн.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.198] 2024/11/1
Тэц 1968 онд байгуулагдсан тоног төхөөрөмж нэн хоцорогдсон нүүрсээр түлдэг
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.198] 2024/11/1
Эрчим хүчийг хувьд өгнө гэж....битгий давараад бай
0 | 0 Хариулах
ДОВДОН [139.5.218.130] 2024/11/1
Өнгөрсөн сард алсаас таслагчтай тоолуур тавьсан. Сайхан замаа засчээ
0 | 0 Хариулах
зочин [66.181.185.100] 2024/11/1
Санхүүгийн өртөгөө задал гэхээр чаддаггүй станцын ховдог дарга урамшуулал авлигачдаас болсон хохиролыг иргэдээс нэхдэг төр байж болохгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.131.232.156] 2024/11/1
Дулаанаа гүйцэт өгдөггүй шдэ ацнууд
4 | 0 Хариулах
Зочин [203.91.112.242] 2024/11/1
hohi chini danh metiin yu ch hiigeegyi, hiij chadah ch ugui garuudiig songood bai
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.166] 2024/11/1
Танай АН-н жагсаалтын нэг нусан чавх хүүхэн л алцаганаад гүйгээд байгаа биздээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.16] 2024/11/1
8 жилийн хугацаанд ганц цахилгаан станц барьчихаж чадахгүй ОЛИГАРХУУДАД итгээд л байх уу. Тэр тусмаа ДАНКАНОВ, Гацаа Чойжоо нар нэг ч эх үүсвэр хөдөлгөж чадахгүй. Эрдэнэбүрэн УЦС яахав хөдөлнө. ТЭЦ-2 дээр нэг ч өдөр хойшлуулахгүй тендер зарлаач. ТЭЦ-3 ыг Оросууд руу Чойжилсүрэн барьж гүйгээд хавханд хийгээд авсан. Чойжилсүрэн, Даваасүрэн мэтийн олигархуудтай хариуцлага тооцох болсон. Үнэнийг хэлсэн сайн хүн ч гэх шиг. 3 жилийн нүүр үзэж байна.
3 | 0 Хариулах
Зочин [203.91.112.242] 2024/11/1
Эртнээс л 5-р цахилгаан станц гэж яригддаг байсан. Энхсайхан бүр барья гэж байсан чинь МАН цоохор дээлт хоёр нийлж шургаж байгаад шоронд хийчихсэн. МАН сүүлийн 8 жил засаг бариад одоо эцэст энэ салбар ТЭЦ болон ДЦС-үүд нь өр ширэндээ баригдаад ийм хэмжээнд хүрлээ.
3 | 0 Хариулах
Зочин [172.59.188.156] 2024/11/1
2 ch uls shine stants bariad ugii gsn bdg
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.89] 2024/11/1
маш их шинэчлэл өргөтгөл хийсэн. олон ч удаа янз бүрийн төсөл хэрэгжсэн. тэр нь хайччихдаг юм.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.89] 2024/11/1
дулаан бол цахилгаан үйлдвэрлэлээс ялгарч хаягдаж байгаа дулаан шүү дээ.
1 | 2 Хариулах
зочин [103.242.47.54] 2024/11/4
дөрвөн уулын дундаа л сэтгэх юм даа. цаана чинь 21 аймаг, алслагдсан 3 дүүрэг, 331 сум, 1584 баг, 300 гаруй суурьшлын бүс байдаг юм ш дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.89] 2024/11/1
контор дулаанаа гүйцэт өгөхгүй бол юу гэж мөнгөө төлөх юм.
0 | 0 Хариулах