Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, "Залуус” хорооллоос “Номин” агуулах худалдааны төв хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ.
Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд уг замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 21-нд хаасан юм.
Энэ хугацаанд замын засвар, шинэчлэлийг хийж, тэмдэг тэмдэглэгээг байршуулжээ. Ингэснээр баруун аймгууд руу явдаг зорчигч тээврийн автобус "Номин" авто буудлаас үйлчилж эхэлж байна.
"Есдүгээр сард ашиглалтад орсон Таван шарын нүхэн гарцын бүрэлдэхүүн хэсгүүд болох Найрамдлын зам, Товчооны замын шинэчлэл, аюулгүйн тойрог, тэмдэг, тэмдэглэгээ, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр нүхэн гарцын ажил бүхэлдээ дуусна" гэж албаны хүн мэдээлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!