Уншиж байна ...

Ч.Номин сайдын өсвөр үеийнхэнд ₮18.3 тэрбумыг ваучер хэлбэрээр тараах хуулийн төслийг УИХ дэмжлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:35 2024/11/01

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайдын төсвийн багцын Соёлын эрхийн бичиг арга хэмжээний зардлыг 18 тэрбум, 326.9 сая төгрөгөөр бууруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан. Улмаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон 92 гишүүний 54 нь тус саналыг дэмжсэнгүй. 

Ингэснээр 2025 онд Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд 18.3 тэрбум төгрөгийг Соёлын эрхийн бичиг арга хэмжээнд зарцуулахаар болж байна. 

Энэхүү санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Би соёл урлагт дургүйдээ биш. Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байгаа юм уу. Эцэг эхчүүдийн ажил орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Олон улсын байгууллага өсвөр үеийнхэндээ ваучер тараа, тэгвэл амиа хорлолт багасан гэж яриагүй байх. 

Хүнээр юмаа даалгуулан гэдэг соёлгүй үзэл. Ийм сэтгэлгээнд дөнгөж 18 нас хүрэх гэж буй залуучуудыг сургаж, соёлгүй болгох гэж байна. Аудитын дүгнэлтэд хэдэн төгрөг тараах Засгийн газрын журам байхгүй гэж байсан. 

Залуучуудад хүчээр юм үзүүлэх гэж байгаа юм уу. Дөрвөн жил 18 тэрбум төгрөг тараах уу. Үүнийг болиод хавдрын эмнэлэг баръя. Энэ мөнгийг залуучууд авлаа гээд соёлжиж, гэгээрэхгүй" хэмээн ярьж байв.

Харин Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин "Боломжтой айлын хүүхдүүдэд шаардлагагүй зүйл байх. Ардчилсан Намынхан 30 мянган төгрөгийг сар бүр хүүхдэд өгөхөөр явж байсан. 

Тандан судалгаанд 19.5 мянган хүүхэд оролцож 94 хувь нь хэрэгцээтэй байна гэж үзсэн. Өсвөр насны хүүхдүүд санхүүгийн боломжгүй байна. Учир нь нийт хүүхдийн 70 хувь нь соёлын болон спортын арга хэмжээнд оролцож чадахгүй байна" хэмээн ярилаа.

10:14 2024/11/01

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. 

Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хурааж байсан. Зарчмын зөрүүтэй 24 дэх асуудлын дараа санал хураалтыг өндөрлүүлсэн. 

Харин өнөөдрийн хуралдаанаар 25 дахь зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалтыг эхлүүлнэ. Одоогоор УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй 14 санал үлдээд байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/100064382633728/videos/3690157731235098