Уншиж байна ...

Ц.Цогбадрах дэлхийн медальтан болж, О.Сүлдхүү V байр эзэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Албанийн нийслэл Тирина хотод Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ны олимпын бус жингийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өндөрлөв.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Ц.Цогбадрах хүрэл медаль хүртсэн бол 79 кг-ын жинд О.Сүлдхүү V байр эзэллээ.

Ц.Цогбадрах хүрэл медалийн төлөө Азербайжаны Нураддин Новрузовыг ялсан. Ингэснээр Монголын эрэгтэй чөлөөт бөхийн түүхэнд 43 дахь медалийг авчирлаа.

Манай чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид ДАШТ-ээс гурван алт, 15 мөнгө, 25 хүрэл медаль хүртсэн түүхтэй билээ.  

Эрэгтэйчүүдийн 79 кг-ыг жинд О.Сүлдхүү эхний даваанд ОХУ-ын Магомед Магомаевд ялагдсан. Түүнийг ялсан орос эр шигшээд шалгарсан тул манай тамирчинд дагах боломж гарч ирсэн юм.

зураг
 

Эхлээд Азербайжаны Орхан Аббасовыг 5:4-өөр ялсан бол дараагийн даваанд Пуэрто Рикогийн Шэйн Жонсыг 4:0-ээр илүүрхсэн ч харамсалтай нь хүрэл медалийн төлөө орос гаралтай словак тамирчин Ахсарбек Гулаевт 1:2-оор ялагдлаа.

Эрэгтэйчүүдийн ангилалд багийн төрлөөр Гүрж, Японы баг ижил 55 оноо авсан амжилтаар тэргүүлсэн бол Иран 41 оноогоор гуравдугаар байр эзэлсэн байна.

Манай баг тамирчид 31 оноогоор зургаадугаар байрт бичигджээ.