Уншиж байна ...

Монголын өсвөрийн даамчид гурван жил дараалан багаараа тэргүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Өсвөр, залуучуудын ДАШТ-ий үндсэн төрлийн медальтнууд тодорлоо. Тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө манай гурван тамирчин аваргалах болзлоо аль хэдийнээ хангаад байсан бол тэдэн дээр дахин нэг алтан медальтан нэмэгдлээ.

Тухайлбал 9-10 насны хөвгүүдийн төрөлд "Алтан хүү" клубийн тамирчин, спортын дэд мастер Бүдхандын Алтанхүү 15 оноогоор тэргүүн байр эзэлсэн юм.

Мөн З.Отгонсүрэн (14-16 нас, охид), Б.Алтан-Эрдэнэ (9 хүртэлх нас, хөвгүүд) нар мөнгө, Д.Ангараг (9-10 нас, хөвгүүд), Н.Түвшинбаяр (11-13 нас, хөвгүүд) нар хүрэл медаль хүртсэн байна.

Ингэснээр манай өсвөрийн даамчид гурван жил дараалан багийн дүнгээр тэргүүлэв.

Маргааш рапид буюу түргэвчилсэн тоглолтын медальтнууд тодрох юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн даамын холбоо