Уншиж байна ...

ФОТО: "Эрчим хүчний салбарт шинэчлэл хийх санхүүг иргэдэд үүрүүлж, цахилгаан дулааны үнэ нэмэхийг дэмжихгүй"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхтэй холбогдуулан "Босоо хөх монгол" ТББ болон Үнэн ба Зөв намын төлөөлөл иргэдийн хамт өнөөдөр Төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.

2024 оны арваннэгдүгээр сарын 1-нээс цахилгаан, дулааны үнийг нэмэх талаар Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос мэдээлсэн. Тус байгууллагын өгч буй урьдчилсан мэдээллээр цахилгааны үнэ тарифыг шаталсан байдлаар тогтоож, эхний 150 кВт.ц-ыг 175 төгрөгөөр, түүнээс илүү гарсныг 29.6 хувь нэмэгдүүлж, 280 төгрөгөөр тооцох бол дулааны тариф 33,862 төг/Гкал байгааг 42.6-85.9 хувь нэмэгдүүлж, 62,960 төг/Гкал болгохоор төлөвлөсөн.

Гэхдээ аж ахуйн нэгж байгууллагын тарифыг ирэх сарын 1-нээс, айл өрхийн тарифыг 2025 оны зургаадугаар сарын 1-нээс шинэчилж, өртөгт нь хүргэнэ гэсэн юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдрийн жагсаалыг зохион байгуулагч Үнэн ба Зөв намын төлөөллөөс дараах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа аж.

Уг шаардлагад "Бид цахилгаан, дулааны реформ шинэчлэлийг дэмжиж байна. Гэхдээ энэ шинэчлэл хийх санхүүг ард иргэдэд үүрүүлж буйг дэмжихгүй байна. 

Эрчим хүчний үнэ тариф нэмэхгүйгээр дараах арга замаар шинэчлэл хийх боломжтой. Улсын төсөвт байгаа үр ашиггүй зардлыг зогсоох, эрчим хүчний өөрийн өртгийг багасгах, шинэ техник технологи нэвтрүүлж хоцрогдсон үйлдвэрлэлийн арга барилыг халах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүдийн тойрогт хувааж авах таван тэрбум төгрөгийг зогсоох ёстой. Уул уурхайн ордоос орлогоос энэхүү шинэчлэлийг хийх боломжтой. Хууль бус хөрөнгийг хурааж, олсон орлогоор шинэчлэлийг хийнэ үү.

Иймд ард иргэдийн дуу хоолойг сонсож шийдвэрээ эргэн харах шаардлагыг Засгийн газарт хүргэж байна" хэмээн ярив.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг