Монгол улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын тушаал, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай тогтоолыг үндэслэн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ч.Өнөрбаярыг томилсон талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас мэдээллээ.
Монгол улсын сайд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Чадраабалын Өнөрбаярт үүрэг болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!