Уншиж байна ...

Х.Нямбаатар: Том, том юм ярилгүй ирэх жилийн төсвөөс дүүргүүдийг хогийн савтай болгож, улсын байцаагч томилъё

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн дүүргүүдийг улсын байцаагчтай болгох асуудал өнөөдөр яригджээ.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Нэгдүгээр хорооллыг нэг болон хоёр бүс болгож, улсын байцаагчтай болгомоор байна. Нэгдүгээр хорооллын бургаснууд явахын эцэсгүй болсон байсан.

Тухайн байршилд явган хүний замын стандарт, ААН, байгууллагын гадна талбайн цэвэрлэгээ, хог хаягдлыг ангилж хаяхад хяналт тавьж, тухайн орчны ААН, байгууллага, иргэн, дүүргийн засаг даргад шаардлага тавина, шаардлагыг биелүүлээгүй бол торгууль ногдуулдаг албан тушаалтныг томилно. 

Зар тавьж, хуучин мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан хүмүүсийг ажиллуулж болно. Гэр хороололд мөн адил. Явган хүний зам нь эвдэрсэн байвал засуулах шаардлага тавина. Өөрөөр хэлбэл улсын байцаагч нь хог, байгаль орчин, хотын стандартыг мөрдүүлнэ гэсэн үг.

Дүүргүүдийн хог, хаягдлын менежментийг өөрчилж, гэр хорооллын гудамжнуудын хоёр өнцөгт зөөврийн хогийн савнуудыг тавья. Баян-Өлгий аймаг хийсэн байсан.

Харин орон сууцны хороолол дунд Чингэлтэй дүүргийн нэвтрүүлсэн шиг газар доор суурилуулсан хогийн савтай болгомоор байна.

Том, том ярилгүй ирэх жилийн төсвөөр дүүргүүдийг хогийн савтай болгоё. Хог шатаах үйлдвэрт ангилсан хогийг устгана" гэж мэдээллээ.