Уншиж байна ...

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд "Их Хааны Цом" гардуулахаар болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 48 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулахаар болжээ.

Барилдаан арваннэгдүгээр сарын 02-ны Бямба гарагт 12:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.

Сонирхуулахад Монгол бахархлын өдрийн барилдааныг 2012 оноос хойш зохион байгуулж ирсэн. Эхний хоёр барилдаанд тухайн үеийн улсын заан цолтой байсан Ч.Санжаадамба түрүүлж байсан юм.

https://www.facebook.com/watch/?v=523447587268421&rdid=wKfwJphbjXoXNZHg

Монгол бахархлын өдөрт түрүүлсэн бөхчүүд

  • 2012 - Ч.Санжаадамба
  • 2013 - Ч.Санжаадамба
  • 2014 - Ө.Бат-Орших
  • 2015 - П.Бүрэнтөгс
  • 2016 - Р.Пүрэвдагва
  • 2017 - Н.Ганбаатар
  • 2018 - Д.Анар
  • 2019 - Н.Баярбаатар
  • 2020 - Болоогүй
  • 2021 - Болоогүй
  • 2022 - П.Бүрэнтөгс
  • 2023 - Ц.Бямба-Отгон