Уншиж байна ...

"HUB инновацын төвийг Баянхошуу руу шилжүүлж, тус байранд нийслэлийн бүх хяналтын төвийг нэгтгэж, оруулах юм"

Д.Янжиндулам, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар Чуулгын барилгатай залгаа байршдаг "HUB Инновацын Төв"-ийн старт апп компаниудыг нүүлгэхээр болсон байна. Уг төвийг 2018 онд байгуулж байжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас/НЗДТГ/ тодруулахад "Улаанбаатар хотын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үндсэн болон дэд төв, дата серверийг HUB Инновацын Төв байгаа байранд оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн замын хөдөлгөөн, барилга байгууламж, товчоод зэрэг бүх хяналтын төвийг тус байранд оруулж, нэгтгэх Засгийн газрын тогтоол гарсан. Тус байр нь хоёр давхар бөгөөд нийслэлийн өмчит тавдугаар байр гэж нэрлэгддэг.

Харин старт апп компаниудыг бойжуулж байсан "HUB инновацын төв"-ийг Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дэд төвд шинээр ашиглалтад орсон "Инновац хөгжлийн төв" рүү 11 дүгээр сарын 1-нээс шилжүүлнэ.

Баянхошуу дахь "Инновац хөгжлийн төв" нь нийслэлийн харьяанд байна. Уг төвд и-спортын хэсэг шинээр байгуулагдаж байгаа. Ирэх сард MESA Invitational Fall 2024 тэмцээнийг Улаанбаатар хотноо DOTA2-ийн төрөлд зохион байгуулна" гэв.

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв/ЗХУТ/: ЗХУТ-ийн шинэ дата төвийг тус байранд байршуулна.