Уншиж байна ...

ЦЕГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах цэцэрлэгт ой хоёр сартай хүүхэд нас барсан гэдэг дуудлага ирсэн

А.Төгөлдөр, iKon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр бага насны хүүхэд цэцэрлэгт нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 16:03 цагт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт нэг нас хоёр сартай эрэгтэй хүүхэд нас барсан байна гэдэг дуудлага, мэдээлэл ирүүлсэн. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэдэг мэдээлэл өглөө.