Уншиж байна ...

11 дүгээр сарын 1,2-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 06-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Энэ 10 хоногт голдуу нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй байна. 11 дүгээр сарын 01-02-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа аж. 

Хур тунадас: 

  • 10 дугаар сарын 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 10 дугаар сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,
  • 10 дугаар сарын 30, 31-нд нутгийн хойд хэсгээр,
  • 11 дүгээр сарын 1-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар,
  • 11 дүгээр сарын 2-нд нутгийн зарим газраар,
  • 11 дүгээр сарын 3-нд нутгийн зүүн хэсгээр,
  • 11 дүгээр сарын 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно.

Салхи:

Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 11 дүгээр сарын 05, 06-нд Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур:

  • Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4....-9 градус,
  • Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9....-14 градус хүйтэн, өдөртөө 0...-5 градус хүйтэн,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус дулаан, өдөртөө +3...+8 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна.
  • 11 дүгээр сарын 04-06-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот 

Хур тунадас: 28, 30-нд ялимгүй хур тунадас, 11 дүгээр 02-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 30-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна. 04-нөөс өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.