Уншиж байна ...

Архангай, Баян-Өлгий зэрэг найман аймгийн чиглэлд энэ сарын 28-ныг хүртэл Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болжээ

П.Сайнжаргал, IKON.MN
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэхтэй холбогдуулан Номин авто буудлаас эхлэлтэй дараах чиглэлийг түр өөрчилжээ. 

Тодруулбал  

  • Архангай
  • Баян-Өлгий
  • Баянхонгор
  • Говь-Алтай
  • Завхан
  • Өвөрхангай
  • Увс
  • Ховд зэрэг аймгийн чиглэлийг аравдугаар сарын 22-ны 08:00 цагаас аравдугаар сарын 28-ныг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болсныг Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.