Уншиж байна ...

Хөхний хорт хавдрын шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

П.Зоригт, IKON.MN
1 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас жил бүрийн аравдугаар сарыг "Хөхний хорт хавдартай тэмцэх сар" болгон зарласан.

Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн 2023 оны тайлангаар 7,244 хорт хавдрын шинэ өвчлөл оношлогдсоноос 344 тохиолдол нь хөхний хорт хавдар байсан ба нийт оношлогдсон хавдрын зургаа дугаарт, эмэгтэйчүүдэд оношлогдож байгаа хорт хавдрын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Хөхний хорт хавдрыг эрт илрүүлж, оношилж, эмчилж даван туулах зөвлөмжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хүргэлээ. 

Сарын тэмдэг дууссанаас хойш долоо хоногийн дараа эсвэл цэвэршсэн бол сарын аль нэг өдрийг сонгон сар бүр тогтмол хөхөө шалгаж хэвшээрэй.

Зөвлөгөө: 

  1. Бүсэлхий хүртлээ нүцгэлээд толины өмнө зогсоод биеэ суллан хоёр хөхийг ажиглана.
  2. Хоёр гараа дээш доош хөдөлгөж эгц урд, баруун, зүүн тал, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай ажиглана.
  3. Хурууны өндгөөр хөхний толгойгоос эхлэн тойрог байдлаар хөхийг тэмтрэх,
  4. Хурууны өндгөөр хөхний толгойгоос гадагш чиглэлтэй цацраг байдлаар тэмтрэх,
  5. Гарын алгаар хөхийг дээрээс доош, доороос дээш чиглэлд шулуун шугамаар тэмтрэхийг зөвлөж байна. 

Анхаарах алхам:

Баруун, зүүн хөхөнд хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойгоос хэвийн бус шүүрэл (цус, идээ) ялгарч байгаа эсэхийг шалгана.

 

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв