Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж буй "Бадрах Энержи" ХХК-ийн дэд захирлаар сайд асан Ё.Отгонбаяр томилогджээ.
"Бадрах Энержи" ХХК-ийн 34 хувийг Мон-Атом ХХК, 66 хувийг Францын талын "Арева Монгол" ХХК эзэмшдэг.
Сануулахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өмнө нь энэ оны аравдугаар сард багтаан "Зөөвч-Овоо" ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийж, үйл ажиллагаанд оруулна гэж мэдэгдэж байв.
Ё.Отгонбаярын намтар
Боловсрол
- 1982 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
- 1989 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль
- 1995 онд БНЭУ-д Маркетинг, менежментийн сургууль
- 2000 онд ОХУ-д Дипломатын академийг тус тус төгссөн
- 2005 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан.
- Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор.
Ажлын туршлага
- 1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч,
- 1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе, I нарийн бичгийн дарга
- 1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга,
- 1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга,
- 1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч,
- 1997-2000 онд Баянгол зочид буудал ХК-ийн ерөнхий менежер, гүйцэтгэх захирал
- 2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,
- 2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх,
- 2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2007-2008 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга
- 2008-2012 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд,
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн,
- 2016-2017 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайд
- 2017-2022 онд Монгол улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
- 2022 оноос "Мэргэн сайд Агданбуугийн Амар сан"-гийн тэргүүн
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!