Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Механик Тээврийн Сургуулийн/МТС/ уулзварын хойноос цагт дунджаар 1,177 тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрдөг ба түүний 36 хувь нь буюу 420 тээврийн хэрэгсэл зүүн болон буцаж эргэдэг нь бусад талаас нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж тэдгээрийн түгжрэлийн уртыг нэмэгдүүлдэг байна.
Иймд тус уулзварын хойноос зүүн болон буцаж эргэх маршрутыг өөрчилж, Цагаан хаалганы уулзварын өмнө буцаж эргүүлэхээр болжээ.
Ингэснээр Механик тээврийн сургуулийн уулзварын хөдөлгөөний аюулгүй байдал болон нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, цагдаагийн алба хаагч уулзвар, замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа багасах, явган зорчигчийн гарцаар гарах хүлээлтийн хугацаа багасах, уулзвараар нэвтрэх тээврийн хэрэгслийн хүлээлт болон түгжрэлийн урт багасна гэж тооцоолсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!