Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын Гожэ арлаас стегозаврын ул мөр олджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын судлаачид 150 сая жилийн өмнө амьдарч байсан стегозавр (Stegosaurus)-ын хөлийн ул мөрийг Гожэ арлаас олсноо нийтэд зарлажээ.

Чинжүгийн Үндэсний Боловсролын Их Сургуулийн геологийн өв судлалын төвийн профессор Ким Кён Сүгээр ахлуулсан судлаачдын баг арлаас олдсон үл мэдэгдэх амьтны ул мөрийг судалсан юм. Ингээд стегозаврынх болохыг баталсан байна.

Нэгэн цагт Солонгосын хойгт үлэг гүрвэл амьдарч байсныг батлах анхны бодит нотолгоог олсноо эрдэмтэд мэдэгджээ. Эрдэмтэд энэ долоо хоногийн сүүлээр хэвлэлийн бага хурал зарлаж, уг олдвортой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр төлөвлөсөн аж.

зураг
 

Биеийнхээ хэмжээтэй харьцуулахад хамгийн жижиг тархитай үлэг гүрвэл гэдгээрээ "ялгардаг" стегозаврын биеийн урт долоон метр, жин нь ойролцоогоор гурван тонн хүрдэг гэж эрдэмтэд таамагладаг. Уг амьтны тархи ердөө гурван см өргөн, 75-хан грамм жинтэй байсан гэж судлаачид үздэг байна.

Анх 2019 онд хотын аялал жуулчлалын компанийн эзэн үлэг гүрвэлийн мөрийг анх илрүүлсэн аж. Улмаар хотын удирдлагуудын дэмжлэгтэйгээр арлын баруун хойд бүс дэх чулуужсан олдворыг судлах төслийн хүрээнд судалгааны багийнхан хадрозавр болон бусад зүйлийн 11 ул мөр байгааг тогтоосон юм. 

 

Эх сурвалж: The Korean Times