Уншиж байна ...

Нэрт хөлбөмбөгчин Сон Хын Миний аав залуу тоглогчдод дарамт шахалт үзүүлсэн хэргээр буруутгагджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Английн "Тоттенхэм" клуб болон БНСУ-ын шигшээ багийн ахлагч Сон Хын Миний эцэг Сон Вун Жуныг шүүхээс хүүгийнхээ нэрээр байгуулагдсан академийнхаа залуу тоглогчдод дарамт үзүүлсэн тул торгох ялаар шийтгэжээ.

Шүүхээс эцэг Сон болон Сон Хын Миний төрсөн ах Сон Хын Юн, "Сон" академийн өөр нэгэн дасгалжуулагчийг бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул тус бүр нь гурван сая воны ($2,220) торгууль төлж, 40 цаг тусгай сургалтад суулгахаар болсон юм.

Дасгалжуулагчид шүүхийн шийдвэртэй санал нийлээгүй тохиолдолд долоо хоногийн дотор давж заалдах хүсэлт өгөх боломжтой аж.

Сон Вун Жун шүүх хурлын дараа академийнхаа тоглогч болон тэдний эцэг эхээс албан ёсоор уучлалт гуйжээ. 

Сон Хын Миний нэрэмжит академид суралцдаг нэг хүүгийн эцэг эх нь өнгөрсөн гуравдугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Японы Окинава мужид болсон цугларалтын үеэр хүүг нь дарамталж, гэмтээсэн шүүхэд ханджээ.

 

Эх сурвалж: The Korea Times