Уншиж байна ...

Өсвөр үе болон Залуучуудын үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан Лхагва гарагт эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өсвөр үе болон Залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдааныг энэ сарын 16-18-нд Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулагдана.

Энэ удаагийн тэмцээнийг Өмнөговь аймагтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 20 гаруй жил оролцогчдыг зөвхөн аймаг дүүргийг төлөөлүүлж оролцуулж ирсэн байдлыг өөрчлөн бөхийн дэвжээд, спорт хороо, клуб, биеийн тамирын сургуулиудын шилдэг бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн аж.

Аймаг, дүүрэг, дэвжээд, бөхийн клуб, спорт хороодоос гадна ОХУ-ын Тува улсын өсвөр бөхийн аварга баг оролцохоор урьдчилсан мэдүүлгийг ирүүлсэн байна. 

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо