Уншиж байна ...

Баянзүрх дүүргийг НИТХ-д төлөөлөх 10 мандатын 9-д нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулав

А.Ням-Өлзий, iKon.mn
2 цаг 31 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Нийслэлийн сонгуулийн дүн мэдээ гарч эхэллээ. Улаанбаатар хот 12 тойрог, 45 мандаттай. Энэ дунд Баянзүрх дүүрэг 3 тойрогт, Сонгинохайрхан дүүрэг 2 тойрогт, бусад нь тус бүр нэг тойрог болж буй.

Баянзүрх дүүргийн нийт 10 мандаттай гурван тойргоос хамгийн олон санал аван Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох болзол хангаад буй 10 хүнийг намын харьяалал болон авсан саналын тоотой нь танилцуулж байна.

Баянзүрх дүүрэг 2-р тойрог 3 мандаттай

  • Гантөмөр Ууганбаяр – МАН 13,523
  • Чимэддорж Батзориг – МАН 12,869
  • Түмэндэлгэрийн Батцогт – АН 11,872

Баянзүрх дүүрэг 3-р тойрог 3 мандаттай 

  • Амарбаясгалан Баяр – МАН 13,583
  • Батбилэг Мөнхбаатар – МАН 12,819
  • Энхболд Одонтуяа – МАН 12,481

Баянзүрх дүүрэг 4-р тойрог 4 мандаттай 

  • Ганбаатар Жаргалсайхан – МАН 17,905
  • Үнэнбат Оюунзул – МАН 16,626
  • Түмэндалай Даваадалай – МАН 16,577
  • Дашбаатар Жавхлан – МАН 16,526