ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын цүнх, халааснаас гар утас хулгайлсан этгээдийг олж тогтоожээ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЦЕГ

Цахим орчинд аравдугаар сарын 9-ний өдөр Ерөнхий Боловсролын Сургуулийн гадна сурагчдын цүнхнээс эд зүйлс хулгайлж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулсан. 

Улмаар есдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн гадна талбайд зогсож байсан хүүхдүүдийн дундаас гурван хүүхдийн халааснаас I phone, Samsung маркийн гар утсыг 15 настай М гэгч нь уг гэмт хэргийг үйлдсэнийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар та бүхнийг хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, хүүхдэдээ сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар