Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үйл ажиллагаа улс төрийн нам эвслийн ажиглагчдын хяналт доор өчигдөр (2024.10.10) 09.00 цагаас эхэлж 20.00 цагт дуусжээ.
Хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хорооны цахим санд ирүүлсэн урьдчилсан мэдээллээр 18,617 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар
Хуулийн дагуу санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!