Уншиж байна ...

Гандантэгчэнлин хийдийн лам нарыг ШУТИС-д суралцуулах талаар санал солилцжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2 цаг 11 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж албаны дагалдах хүмүүсийн хамтаар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль /ШУТИС/-д зочилжээ.

ШУТИС-ийн захирлууд, эрдэмтэн багш нартай хийсэн энэхүү уулзалтаар өмнө нь үзэглэсэн санамж бичгийн хүрээнд Гандантэгчэнлин хийдийн лам нарыг тус их сургуульд суралцуулах талаар ярилцсан байна.

ШУТИС-д хэрэгждэг Мэдээллийн технологи буюу IT, аялал жуулчлал, олон нийттэй харилцах, соёлын өв хамгаалах хөтөлбөрүүдэд лам нарыг сургаж мэргэшүүлэх талаар тодорхой шийдэлд хүрч, цаашид хоёр байгууллага соён гэгээрүүлэх ажилд хамтын ажиллагаа явуулах тухай дэлгэрэнгүй санал солилцжээ.

Түүнчлэн Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ШУТИС-ийн эрдэмтэн багш нарт бурхны шашны номлол сургаал, бясалгалын талаар шинжлэх ухааны ойлголттой холбон тайлбарлаж, айлдвар айлдсан байна.

 

Эх сурвалж: Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд