Уншиж байна ...

Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр" өнөөдөр (2024.10.11)-нд тохиож байна. 

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-нийг охидын өдөр болгон тунхагласан.

Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм.

Энэ жилийн олон улсын охидын өдрийг “Охидын ирээдүйн төлөөх алсын хараа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь:
  • Охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх
  • Тэдний эрхийг хамгаалах
  • Боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах
  • Охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.

 

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв