Уншиж байна ...

"Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Зургаан байршилд зам хаагдана"

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр буюу Баасан гарагт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүх нийтээрээ амарна.

Бүх нийтийн амралтын өдөр тул тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг ТЦА-наас мэдээлэв.

Харин өнөөдөр орой 23:00 цагаас нийслэлийн дараах зургаан байршилд зам засварын ажил эхэлж, хөдөлгөөнийг хаах юм байна.

  1. Хөшигийн хөндийн хурдны замаас Архивын ерөнхий Газар хүртэл
  2. Яармагийн "Food city"-гээс баруун тийш замын
  3. Гадаад Харилцааны Яамнаас Олимпын гүүр хүртэл
  4. Хоум плазагийн уулзвараас Имартын уулзвар хүртэл
  5. Вокзалын уулзвараас Барс захын уулзвар хүртэл
  6. Налайхын уулзвараас Скай ресорт хүртэлх замуудын хөдөлгөөнийг хааж, засвар, шинэчлэл хийхээр болжээ. Тиймээс иргэд хүлээцтэй хандаж, ажлаа төлөвлөхдөө засвар хийгдээгүй замаар зорчихыг албаныхан зөвлөлөө.

Зам засварын ажил аравдугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

"Ирэх долоо хоногоос өдрийн цагаар зам засварын ажил хийгдэнэ. Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийслэл хүрээний 2.2км замыг засахдаа сургууль орчмын бүсэд тэмдэг, тэмдэглээ болон хурд сааруулагчийг хийж байгаа тул ирэх долоо хоногт дуусгана" гэж НЗХГ-ын дарга Д.Одбаяр мэдээллээ.