"Бусаны эрүүл мэндийн аялал жуулчлал 2024" бизнес уулзалт энэ сарын 6-9-ний хооронд Улаанбаатар хотод боллоо.
2017 оноос хойш жил бүр зохион байгуулж буй тус уулзалтад БНСУ-ын Бусан хотын талаас эрүүл мэндийн гурав, аялал жуулчлалын гурван байгууллага оролцов.
Тодруулбал Бусаны эрүүл мэндийн байгууллагаар
Түүнчлэн Монголын талаас аялал жуулчлалын 14, эмнэлгийн таван байгууллага энэ удаагийн арга хэмжээнд төлөөллөөр оролцов.
Уулзалтын хүрээнд Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, БНСУ руу зорчиж байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ авах тал дээр хоёр улсын найрсаг хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, хоёр талын эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Энэ үеэр Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн Аж Үйлдвэрийг дэмжих газрын дарга У Жи Хуан "Энэ арга хэмжээг 2017 оноос хойш тогтмол зохион байгуулж буй ч эмнэлгийн төлөөлөл оролцож буй гурав дахь уулзалт юм. Энэ жилийн гол онцлог нь Дун А их сургуулийн эмнэлэг нь Монголын үндэсний гуравдугаар эмнэлэгтэй хамтраад орчин цагийн оношилгооны төв нээнэ.
Мөн монголчуудын сайн мэдэх "Сайн Учрал сан"-тай манай Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлаг маань санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд нийгмийн эрүүл мэндийн салбарт урт хугацааны хамтран ажиллахаар тохиролцсон.
Түүнчлэн хоёр талын эмнэлэг, аялал жуулчлалын салбарт хамтрахаас гадна дараа жилээс Монголын эмч нарыг богино хугацааны сургалтад хамруулах, зөвхөн эрүүл мэндийн салбарт гэлтгүй ард иргэдэд чиглэсэн сайн үйлсийн аян зохион байгуулахаар төлөвлөсөн" гэж онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!