Уншиж байна ...

Суррон унаж явсан өсвөр насны хүүхэд гарцаар гарч байсан 10-тай хүүхдийг мөргөж, автомашинтай мөргөлдсөн осол гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өчигдөр орой 17:00 цагийн орчимд Улаанбаатар хотын зүүнээс баруун тийш чиглэлийн авто зам дээр түгжрэл үүсэж, бараг "0" зогсолт болов. Үүний учрыг албаны эх сурвалжаас лавлахад зам тээврийн ноцтой ослын улмаас авто замуудад ачаалал үүссэн гэлээ.

Тодруулбал өчигдөр 15:30 цаг орчимд III, IV хорооллоос Баянбүрдийн уулзвар явах замд “Prius 20” загварын автомашин урсгал сөрж, "Changan", “Prius Alpha” гээд нийт дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас “Prius-20” машины жолооч болон зорчигч нарын гурван хүн гэмтсэн бөгөөд нэг нь 10 настай хүүхэд байжээ. Гэмтсэн жолооч, зорчигч нарыг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэсэн байна.

Мөн өдрийн 17:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Таван шарын "Сод Монгол" ШТС-ын хойд талд суррон унаж явсан өсвөр насны хүүхэд явган хүний гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг мөргөж, “Тoyota Esquire” загварын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Хүн гэмтсэн учир цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажилласан байна.