Уншиж байна ...

Английн "Фулхэм" клубийн сургалтад 11 хүүхэд хамрагдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Английн алдарт “Фулхэм” клубийн зохион байгуулсан сургалт гурав хоног Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхэд үргэлжилсний эцэст шилдэг 11 хүүхдийг сонгон шалгаруулжээ.

Сургалтыг удирдан явуулсан “Фүлхэм” клубийн өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс “Та бүхэнд биднийг энэ сайхан эх орондоо улсдаа хүлээн авсан явдалд гүнээ талархаж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж, биднийг хүлээн авсанд талархал дэвшүүлье” гэлээ.

Харин дасгалжуулагч багш Янник Жин “Монголын авьяаслаг хөлбөмбөгчдийг дасгалжуулж, бэлтгэх нь үнэхээрийн таатай байлаа. Хүүхдүүдийн хөлийн ажиллагаа, чадварлаг хамгаалалт, анхаарал төвлөрлийг харахад монголын хөлбөмбөгийн академиуд залуу авьяастнуудыг бэлтгэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа нь илэрхий байна.

Монгол хүүхдүүд цаашид ч эерэг хандлагаа хадгалж, бэлтгэлээ тасалдуулалгүй, шаргуу жаргаж тоглоосой хэмээн хүсэж байна. Ийм гайхалтай туршлагын дараа "Фулхэм" хөлбөмбөгийн клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагаа ирээдүйд ч залуу монгол тамирчдыг хөгжүүлэх олон боломжийг бүрдүүлсээр байх болно. Сургалтаас шалгарсан шилдэг 11 хүүхэд маань хөтөлбөрийн хүрээнд “Кравэн коттэйж” цэнгэлдэх болоод английн нэгдүгээр зэрэглэлийн бэлтгэлийн баазтай танилцаж, "Фулхэм" клубийн дэргэдэх академийн дасгалжуулагч нартай хоёр өдөр албан ёсны бэлтгэл хийж, клубийн дэргэдэх сангийн багтай нөхөрсөг тоглолт хийх болно” гэж онцолжээ.

“Фулхэм” сургалтын шилдэг 11 хүүхэд:

  • Т. Маргад (12 нас)
  • Б.Ган-Эрдэнэ (10 нас)
  • А.Тэмүүн (11 нас)
  • Ж.Идэржавхлан (12 нас)
  • Н.Давааням (12 нас)
  • О.Энэрэлт (11 нас)
  • М.Хүслэн (11 нас)
  • Ц.Нямбаяр (10 нас)
  • Н.Маргад (13 нас)
  • Б.Дүүрэнбаясгалан (12 нас)
  • Ч.Мандахнар (10 нас)

 

Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо