Уншиж байна ...

15:00 цагийн байдлаар нийт сонгогчийн 35 хувь нь орон нутгийн сонгуульд саналаа өгчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал (ИТХ)-ын сонгуулийн санал хураалт өнөөдрийн 20:00 цаг хүртэл явагдана. 

Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-оос сонгогчдын ирцийн мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна. 15:00 цагийн байдлаар Монгол Улсын нийт сонгогчийн 35 хувь буюу 740 мянган хүн орон нутгийн сонгуульд саналаа өгчээ. 

Түүнчлэн Улаанбаатар хотын 266 мянган иргэн саналаа өгсөн байна. Энэ нь нийслэлийн харьяалалтай нийт сонгогчийн 26.6 хувийг бүрдүүлж байгаа аж.

Харин 21 аймгаас Хөвсгөлд 33 мянга, Баян-Өлгийд 30 мянга, Өвөрхангайд 29 мянган хүн одоогийн байдлаар сонгуульдаа оролцоод байна. Тэгвэл Дундговьд 13 мянга, Дорноговьд 18 мянга, Булганд 16 мянган хүн сонгуульд санал өгөөд буй юм.

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/27151793231103145