Уншиж байна ...

Ц.Осорваань: 12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 157,213 сонгогч саналаа өгч, ирц 15.7%-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Сонгуулийн Хорооноос/НСХ/ цаг үеийн байдлаар хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өглөө.

НСХ-ны нарийн бичгийн дарга Ц.Осорваань"Өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхэлсэн нийслэлийн сонгогчдын санал хураалт зөрчилгүй, хэвийн үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатын төлөө 476 нэр дэвшигч, есөн дүүргийн 313 мандатын төлөө 1,081 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нийслэлийн 515 хэсгийн хороонд аравдугаар сарын 9-ний өдөр туршилтын тооллого хийхэд зөрчил гараагүй. Харин тооллогын дараа мэдээ дамжуулахад интернэтийн сүлжээ гацаж, удаан дамжуулагдаж байсан.

Нийслэлийн хэмжээнд 5,367 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ өгснөөс 5,055 иргэний саналыг аравдугаар сарын 10-нд авч, өнөөдөр өглөө саналыг машинд уншууллаа.

Нийт 515 хэсгийн хорооны байранд нам, эвслээс 5,417 ажиглагч сонгуулийг ажиглаж байна. Үүний долоо нь гадаадын ажиглагч.

12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 157,213 сонгогч саналаа өгч ирц 15.7%-тай байна. Нийслэлийн хэмжээнд 1.1 сая сонгогчтой.

Сонгогчдын ирцийг насаар нь авч үзвэл:

  • 18-19 насныхан 6.8%
  • 20-24 насныхан 5.7%
  • 25-29 насныхан 6.6%
  • 30-34 насныхан 8.9%
  • 35-39 насныхан 11.1%
  • 40-44 насныхан 13.8%
  • 45-49 насныхан 15.6%
  • 50-54 насныхан 17.8%
  • 55-59 насныхан 21.8%
  • 60-64 насныхан 29.3%
  • 65-69 насныхан 36.8%
  • 70 буюу түүнээс дээш насныхан 39.9%-тай байна" гэж мэдээллээ.
Уншигч та "ИТХ 2024" хуудаснаас Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг хамгийн цэгцтэй, ойлгомжтой байдлаар үзнэ үү. Уг хуудаснаас нэр дэвшигчийг нэр, тойрог, нам эвсэл зэрэг сонголтоор хайх боломжтой. 

ШУУД ҮЗЭХ: