Уншиж байна ...

16:00 цагийн байдлаар нийслэлчүүдийн 30% нь саналаа өгөөд байна

М.Батчимэг, ikon.mn
25 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Сонгуулийн Хороо/НСХ/-ноос хэвлэлийн хурал зохион байгуулж үдээс хойших сонгуулийн ирц, явцын мэдээллийг танилцууллаа. 

Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар нийт 1,004,153 сонгогчоос 289,803 сонгогч саналаа өгөөд байгаа ба энэ нь нийт сонгогчдын 28.9 хувийг эзэлж байгаа юм байна. 

Ирцийн мэдээг дүүргээр харвал: 

  • Багахангай дүүрэг нийт 1,506 сонгогч саналаа өгсөн буюу 53.5 хувийн ирцтэй
  • Багануур дүүрэг 6,657 сонгогч саналаа өгсөн буюу 36.1 хувийн ирцтэй
  • Налайх дүүрэг 8,376 сонгогч саналаа өгсөн буюу 33.3 хувийн ирцтэй
  • Сүхбаатар дүүрэг 29,006 сонгогч саналаа өгсөн буюу 31 хувийн ирцтэй
  • Баянгол дүүрэг 45,202 сонгогч саналаа өгсөн буюу 30.1 хувийн ирцтэй
  • Хан-Уул дүүрэг 47,202 сонгогч саналаа өгсөн буюу 28.7 хувийн ирцтэй
  • Баянзүрх дүүрэг 70,601 сонгогч саналаа өгсөн буюу 28 хувийн ирцтэй
  • Чингэлтэй дүүрэг 25,542 сонгогч саналаа өгсөн буюу 27.6 хувийн ирцтэй
  • Сонгинохайрхан дүүрэг 56,304  сонгогч саналаа өгсөн буюу 27.5 хувийн ирцтэй

Насаар нь харвал 45-аас дээш насны сонгогчдын ирц 30-аас дээш хувьтай байна. 

  • 18-19 насны сонгогчдын 17.6 хувь нь саналаа өгөөд байна
  • 20-24 насны сонгогчдын 14.7 хувь нь саналаа өгөөд байна
  • 25-29 насны сонгогчдын 15.6 хувь нь саналаа өгөөд байна. 
  • 30-34 насны сонгогчдын 19.9 хувь нь саналаа өгөөд байна. 
  • 40-44 насны сонгогчдын 26.8 хувь нь саналаа өгөөд байна. 
  • 45-49 насны сонгогчдын 29.6 хувь нь саналаа өгөөд байна. 
  • 50-54 насны сонгогчдын 33 хувь нь саналаа өгөөд байна. 
  • 55-59 насны сонгогчдын 39.4 хувь нь саналаа өгөөд байна. 
  • 60-64 насны сонгогчдын 49.2 хувь нь саналаа өгөөд байна. 
  • 65-69 насны сонгогчдын 58.8 хувь нь саналаа өгөөд байна. 
  • 70-аас дээш насны сонгогчдын 61.9 хувь нь саналаа өгөөд байна. 

ИТХ-ын сонгууль дуусахад дөрвөн цаг үлдээд байгаа тул сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/430445603489188