Уншиж байна ...

"Дүүргийнхээ нэр дэвшигчид саналаа өгчхөөд нийслэлийн төлөөлөгчийг сонгохоо мэдэхгүй явсан тохиолдлууд гарлаа"

Д.Янжиндулам, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Сонгуулийн Хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэрхэн бөглөх зааврыг хэллээ.

НСХ-ны нарийн бичгийн дарга Ц.Осорваань "Иргэд саналын хуудсыг бөглөхдөө хоёр төрлийн сонголт хийнэ. Тухайн дүүргийнхээ төлөөлөгч нарт саналаа өгчхөөд нийслэлийн төлөөлөгчийг сонгохоо мэдэхгүй явсан тохиолдлууд гарч байна.

УИХ-ын сонгуульд санал өгөхдөө хоёр саналын хуудсыг бөглөж байсан бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн саналын хуудас нэг байгаа юм.

Өөрөөр хэлбэл сонгогчид саналын нэг хуудас өгнө. Уг хуудсан дээр хоёр төрлийн сонголт хийх юм. Нийслэлийн ИТХ-ын нэр дэвшигчийг тухайн тойргийнхоо мандатын тоогоор дугуйлна. Түүний доод талд сум, дүүргийн нэр дэвшигчийг мандатын тоогоор дугуйлах ёстой. Жишээ нь нэг мандаттай бол нэг нэр дэвшигчийн нэрийг дугуйлна" гэж тайлбарлалаа.

Уншигч та "ИТХ 2024" хуудаснаас Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг хамгийн цэгцтэй, ойлгомжтой байдлаар үзнэ үү. Уг хуудаснаас нэр дэвшигчийг нэр, тойрог, нам эвсэл зэрэг сонголтоор хайх боломжтой. 

ШУУД ҮЗЭХ: