Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын буюу иргэдийн нэрлэж заншсанаар орон нутгийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-20:00 цагт явагдаж дууслаа.
20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 53.1 хувьтайгаар өндөрлөв. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Баян-Өлгий аймгийнхан хамгийн идэвхтэй оролцсон байна. Тус аймгийн нийт сонгогчийн 48,799 буюу 76.3 хувь нь санал өгчээ.
Харин Улаанбаатарын сонгогчийн ирц хамгийн тааруу байлаа. Тодруулбал нийслэлийн санал өгөх насны иргэдийн 425,207 буюу ердөө 42.3 хувь нь сонгуульдаа оролцов.
Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлсэн иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл хамгийн идэвх өндөртэй нь 35 ба түүнээс дээш насныхан байгаа юм. Хамгийн идэвх багатай нь 18-19 насныхан бөгөөд тэдний 34.4 хувь нь саналаа өгчээ.
Сонгогчдын ирц:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!