Уншиж байна ...

Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д МАН-ын арван нэр дэвшигч ялалт байгуулжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал (ИТХ)-ын сонгуулийн санал хураалтын дүн гарлаа.

Сонгинохайрхан дүүргээс Ц.Төрхүү, Г.Батзориг, Ц.Баттөр, Э.Хулан, Б.Сэргэлэнбаатар, Х.Нямбаатар, Д.Ундармаа, Ж.Сандагсүрэн, Б.Хуягбаатар, Г.Батбаяр нарын МАН-ын арван нэр дэвшигч НИТХ-д сонгогджээ.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн тавдугаар тойрог нь таван мандаттай бөгөөд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулав. Үүнд:

  • Ц.Төрхүү (МАН) 23,53 санал, 
  • Г.Батзориг (МАН) 22,624 санал, 
  • Ц.Баттөр (МАН) 22,309 санал, 
  • Э.Хулан (МАН) 21,332 санал, 
  • Б.Сэргэлэнбаатар (МАН) 19,521 саналыг тус тус авсан аж.
зураг
 

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар тойрог нь таван мандаттай бөгөөд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Үүнд:

  • Х.Нямбаатар (МАН) 24,941 санал, 
  • Д.Ундармаа (МАН) 22,050 санал, 
  • Ж.Сандагсүрэн (МАН) 21,037 санал, 
  • Б.Хуягбаатар (МАН) 20,269 санал, 
  • Г.Батбаяр (МАН) 19,599 саналыг тус тус авчээ.
зураг