Уншиж байна ...

Нийслэлийн ИТХ-д МАН-ын нэр дэвшигчид олонхын санал авчээ

Г.Мөрөн, iKon.mn
3 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-20:00 цагт явагдлаа. 

Дүнг Нийслэлийн Сонгуулийн Хорооноос танилцуулж байна. 

Улаанбаатар хотод 1,005,132 хүн үндсэн сонгогчоор бүртгэгдсэнээс 425,347 нь саналаа өгчээ. Багахангай дүүрэгт ирц хамгийн сайн буюу 73 хувь байлаа. Мөн Налайх, Багануур дүүрэгт ирц 50 хувиас дээш байсан бол Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт сонгогчдын ирц 40.4-44 хувьтай байв.

Одоогоор Налайх дүүргээс бусад тойргийн саналууд урьдчилсан байдлаар нэгтгэгдлээ. Үүнээс харахад Монгол Ардын Намын 38, Ардчилсан Намын таван нэр дэвшигч авсан саналын тоогоороо тойрогтоо тэргүүллээ. Хоёр мандат бүхий Налайх дүүргийн дүн нэгтгэгдмэгц эргэн мэдээлэх болно.

Шууд дамжуулалт:
https://www.facebook.com/iKonNews/videos/551771783900259