Уншиж байна ...

Нийслэлд 19:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 38.7 хувьтай байна

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал (ИТХ)-ын сонгуулийн санал хураалт 20:00 цагт хаагдана. 

Нийслэлийн Сонгуулийн Хорооноос 19:00 цагийн байдлаар ирц 38.7 хувьтай байгааг мэдээлэв. 

Тодруулбал нийслэлд нийт 1,004,865 хүн санал өгөхөөр байгаа. Одоогийн байдлаар 389,169 сонгогч саналаа өгчээ. 

Нийслэлийн хэмжээнд 2020 оны сонгуулийн ирц 19:00 цагийн байдлаар 41 хувьтай байжээ. Харин 2024 оны сонгуулиар бага буюу 38.7 хувьтай байгааг хэллээ. 

Нийслэлийн есөн дүүргийн ирц: 

  • Багахангай дүүрэг 69.3 хувь
  • Багануур дүүрэг 47.5 хувь
  • Налайх дүүрэг 47.1 хувь
  • Сүхбаатар дүүрэг 40.9 хувь
  • Баянгол дүүрэг 39.4 хувь
  • Хан-Уул дүүрэг 38.8 хувь
  • Сонгинохайрхан дүүрэг 37.5 хувь
  • Баянзүрх дүүрэг 37.3 хувь

Харин Чингэлтэй дүүрэгт ирц хамгийн муу буюу 37.1 хувьтай байна.

Насны ангиллаар танилцуулбал: 

  • 18-19 насныхны 26.4 хувь
  • 20-24 насныхны 22.8 хувь
  • 25-29 насныхны 23.4 хувь
  • 30-34 насныхны 28.8 хувь
  • 35-39 насныхны 33.5 хувь
  • 40-44 насныхны 37.8 хувь
  • 45-49 насныхны 40.9 хувь
  • 50-54 насныхны 44.5 хувь
  • 55-59 насныхны 50.6 хувь
  • 60-64 насныхны 59.4 хувь
  • 59-69 насныхан 67 хувь

Мөн 70-аас дээш насныхан 67.5 хувьтай байгааг Нийслэлийн Сонгуулийн Хорооноос мэдээлж байна. 

Дүүргүүдээр авч үзвэл, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 54.3 хувь буюу бусад дүүргээс хамгийн өндөр ирцтэй. Мөн тус дүүргийн 11 дүгээр хороонд ирц хамгийн сул байна. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/404833379330863