Уншиж байна ...

18:00 цагийн байдлаар 18-29 насны сонгогчдын ирц хамгийн муу байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал (ИТХ)-ын сонгуулийн санал хураалт өнөөдрийн 20:00 цаг хүртэл явагдана. 

Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-оос сонгогчдын ирцийн мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна. 18:00 цагийн байдлаар Монгол Улсын нийт сонгогчийн 45.6 хувь буюу 963 мянган хүн сонгуульд саналаа өгчээ. 

Улаанбаатар хотод 355 мянган хүн буюу нийт сонгогчийн 35 хувь нь одоогийн байдлаар сонгуульд оролцоод байгаа юм. Харин Баян-Өлгий аймагт 44 мянган хүн буюу нийт сонгогчийн 70 хувь нь саналаа өгөөд байна. 

Харин 45-аас дээш насны сонгогчдын 50 хувь нь сонгуульд саналаа өгчээ. 65-аас дээш насны сонгогчдын 70 хувь нь сонгуульдаа оролцсон нь хамгийн сайн үзүүлэлт болжээ. 

Тэгвэл 18-29 насны сонгогчдын ирц 30 гаруй хувьтай байгаа нь хамгийн муу үзүүлэлт болоод байна. Тэр дундаа 20-24 насны сонгогчдын ирц 25 хувьтай байгаа юм.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/gecmongolia/videos/929332005708835