Уншиж байна ...

2024 оны есдүгээр сард инфляц 6.7 хувьтай гарсны 2.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалав

Г.Мөрөн, iKon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Инфляцын түвшин 2024 оны есдүгээр сард 6.7 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Түүнчлэн инфляц 2024 оны есдүгээр сард 6.7 хувь гарсны 2.2 (32.2%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410нэртөрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна.

зураг