Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс Тайванийн “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нартай хамтран барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгуулсан байна.
Тус төвийн салбар эмнэлэгт суурилуулсан энэхүү төхөөрөмжийг хэрхэн ашиглах, эмчилгээний явц болон үр дүнд хяналт тавих, аюулгүй ажиллагааг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний заавар, журмын талаарх сургалтад ГССҮТ-ийн эмч, сувилагч, техникч зэрэг нийт 18 ажилтан хамрагдав.
Барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь гэмтлийн гаралтай архаг хэмжээний том шарх, түлэгдлийн шарх, халдварлагдсан шарх, ясны идээт үрэвсэл, тархины хүнд гэмтэл болон бусад өвчлөлийн үед эд, эсийн түвшинд хүрч үйлчлэх, эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр ач холбогдолтой орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологи юм.
Эх сурвалж: ГССҮТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!