Уншиж байна ...

Метроны барилга угсралтын ажлын тендерийг аравдугаар сарын 3-нд зарлахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Духуа инженеринг” ХК өнгөрсөн долоодугаар сараас хариуцан хэрэгжүүлж, төлөвлөлтүүдээ боловсруулж байгаа юм.

Төлөвлөгөөний дагуу энэ аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал метро барих төслийн барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг аравдугаар сарын 3-нд зарлах юм байна. 

Төслийн барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх аж.

Нэг тэрбум 350 сая орчим ам.долларт багтааж 17.7 километр метроны замыг барих боломжтой гэж тооцоолжээ.