Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон 20 автомашиныг хүлээлгэн өгнө

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 52 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. 

Төрийн ордонд 

08:30 цагт Монголын орчуулагчдын анхдугаар чуулган болж байна.

10-р хорооллын "Тоёота"-гийн авто зогсоолд

11:30 цагт Дэлхийн банкны санхүүжилтээр орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон 20 автомашиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 

11:30 цагт "Хайр ба инээмсэглэлийн өдөр" Аравдугаар сарын 05-нд зохиогдох хүүхдийн фестивальд хүүхэд бүр аз жаргал инээд хөөрөөр бялхаж хайртай гэр бүл, анги хамт олноороо нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөцгөөе. Хүүхэд бүр үнэ төлбөргүй оролцоно.

12:00 цагт Ээжүүд эмэгтэйчүүдийн төлөөллөөс: Бидний хүүхдүүд эрх баригчдын тоглоом биш. “ЭЭЖҮҮД ЭЭ! Үрсийнхээ дархлааг монгол өв уламжлалаар өөрсдөө хамгаалъя, хариуцъя” уриалга сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. 

Төрийн ордны “Их Монгол” танхимд

14:00 цагт Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй парламент 2.0 "Гурван төгөлдөршил" хэлэлцүүлэг болно.