ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дэлгэрсайхан: Амгалангаас Яармагийн дэнж хүртэл метротой болох шийдвэр гарлаа, 2028 онд явуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан метротой болох шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотод метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд арваннэгдүгээр сард танилцуулсан.

Өнөөдрийн хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, 12 дугаар сард багтаан ТЭЗҮ хийх олон улсын тендер зарлах үүргийг өглөө. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар боллоо.

Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа.

Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарлаа.

Метро барих хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар шийдэж өгөхөөр боллоо.

Чиглэлийн хувьд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл газар доогуур метроны 22.3 километр зам барих ажлыг хийх төслийг танилцуулж байгаа.

2024 оны нэгдүгээр сард барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлана. 

2024 оны хоёрдугаар сард зураг төслийн ТЭЗҮ гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.

2024 оны дөрөвдүгээр сард үндсэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.

2024 оны тавдугаар сард метро барих ажлыг эхлүүлнэ.

2024 оны зургаадугаар сард барилга угсралтын нээлтийн үйл ажиллагааг хийнэ.

2027 онд барилгын ажил дуусаж, туршилт хийнэ.

2028 онд метротой болохоор төлөвлөсөн.

Хоёрдугаарт үүнтэй зэрэгцээд Хөшигийн хөндий рүү ил замаар метро явуулах асуудлыг танилцуулсан бөгөөд нийслэлээс хөрөнгө гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих асуудлыг ТЭЗҮ гарсны дараа шийднэ" гэв.

зураг
 

ТЭЗҮ буюу зураг төсөл гарсны дараа метро барих нийт үнэ гарах аж. 2013 онд ЖАЙКА-гийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ-гээр 1.7 сая ам.долларт метро барих боломжтой гэсэн асуудлыг ярьж байгааг тэрбээр хэллээ.

Манай улсад метроны зураг төсөл хийж байсан туршлагатай компани байхгүй учир олон улсын тендер зарлах юм байна.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад "10, 20 жилийн өмнө метро барих нь хүмүүст үнэмшилгүй байсан. Сүүлийн 10 жилд олон улсын түвшинд метро барих ажил эрчимтэй явагдаж байна. 

Азийн 52 орноос 50 нь метротой болсон байна. Саяхан хамгийн ядууралтай таван орны нэг гэгдэж байсан Вьетнам, Бангладеш улс метротой болчихсон.

Хамгийн сүүлд хөрш зэргэлдээ БНХАУ-ын Хөх хотод метро баригдсан гээд энгийн зүйл болсон" хэмээн хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
82
Зураг
ХАХА
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
97 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
УБ-ын суугч [139.5.216.46] 2024/3/9
Б.Дэлгэрсайхан сайдаа УБ-д замын ашиглалт, хөдөлгөөний зохицуулалтыг зөв зохион байгуулах нь түгжрэлийг бууруулахад нөлөөлнө гэдгийг бодолцон үүн дөөр жаахан ажилламаар байна. Тухайлбал Дуурийн театрын урд төв замын уулварын эргэлт, ТЭЦ 3-ын баруун хойд уулзвар ба хойшоо явж буй зам, хөдөлгөөнд судалгаа туршилт хийж хөдөлгөөний чиглэлийг өөрчлөн сайжруулмаар байгаа юм. Энд 4 замын уулзварыг гэрэлт дохиогоор хангаж, уулзвараар урагшаа гарах хөдөлгөөнийг хааж бусдыг явуулж болмоор байгаач машиныг баруун эргүүлэн ''хурц өнцөг'-т бөөгнөрүүлэн түгжрэл үүсгэж байгаа нь зохиомол харагдаж байна. Замын цагдаагийн газар бол хөдөлгөөнийг зохицуулахаас илүү өөрсдийн аятай байдлын хангахыг илүүд үздэг мэт харагддаг. Иймд замын ашиглалт, хөдөлгөөний байдалдаа анхаарч зарим газарт өөрчлөлт зохицуулалт хиймээр байна.
0 | 0 Хариулах
dd [139.5.216.46] 2024/3/9
Метро барьж ашиглах нь хөгжлийн дэвшлийн нэг чухал үзүүлэлт мөн шүү. Барьж ашиглахыг дэмжихийг ард түмэндээ уриалж байна. Ганц нэг захиалагчтай эсэргүүцэгчид дуугүй хол баймаар байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.95] 2023/11/25
МАН итгэснээр өөрийнхөө эрхий хуруунд итгэсэн нь дээр шүү манайхаан, эд нар та нарын саналыг авахын тулд ЮУ ГЭЖ Ч БУРЖ МЭДЭХ хүмүүс шүү дээ, ДҮҮЖИН ТЭЭВЭР, ЮУ ЮУ Ч ГЭЛЭЭ
0 | 0 Хариулах
утаанбаатар [141.11.86.172] 2023/11/25
Утаанбаатартаа гурван саяулаа бөөнрөөд,гурван бавхар метротай,огтно зурам шиг нүхээр гүйлднээ хөө
1 | 0 Хариулах
Зөв [86.111.139.147] 2023/11/23
Метро бол УВ чуудын удаан жилийн мөрөөдөл байлаа ашгүй заавал барьж Ард түмнээ түгжрээнээс гаргаарай.Жайкагийн бэлэн ТЭЗҮг ашиглаачэаааа
2 | 0 Хариулах
юу гэнэ ээ [202.126.89.99] 2023/11/23
юун яармаг вэ, толгойтоос амгалан гэсэн чиглэлд эхний ээлжийн метро барих нь зөв шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.21.121.236] 2023/11/23
Эхлээд тогны эх үүсвэрээр хангах СТАНЦ аа барьчих тэгвэл МЕТРО нд итгэх гээд үзье
3 | 0 Хариулах
зэрэг шийдвэрлэж болно [202.126.89.99] 2023/11/23
метро барих хугцаанаас цахилгаан станц барих хугацаа богино шүү дээ, хамтад нь шийдвэрлэх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [202.21.121.236] 2023/11/23
Богино байж болно. Гэхдээ Бараг 10 аад цахилгаан станцын эх үүсвэртэй болно гээд л 10 жил болж байна шдэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.89] 2023/11/23
МАНы хийж чаддаг ганц зүйл нь тэгнэ ингэнэ, шийдвэр гаргалаа гэж ярьдаг. сүүлийн 8 жилд үнэмлэхүй ялчаад юу хийсэн бэ хийж байхгүй яасий.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.182.201] 2023/11/23
Ура ура ура
0 | 1 Хариулах
Зочин [62.216.206.54] 2023/11/23
Болтугай! Өөр юү гэх вэ 🤗.
1 | 0 Хариулах
Zochin [60.115.47.241] 2023/11/23
Япончуудаар хийлгэе. Чанартай, нарийн технологитой.
2 | 0 Хариулах
мангар [хориотой үг] [66.181.161.38] 2023/11/23
мангар [хориотой үг]
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.185] 2023/11/23
Сонгууль 24 онд болно дахиад 28 онд болно. Is this the hoshnogodolt?
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.110] 2023/11/23
Yepp
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.186.109] 2023/11/23
Зайл чи
2 | 0 Хариулах
Хотын иргэн [66.181.184.195] 2023/11/22
Метрогоор үйлчлүүлэх соёлын аянг эртнээс эхлүүлье.
1 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.191.114] 2023/11/22
Монголыг МАН л аварна даа хүүхдүүд минь. Баяр хүргэе!
1 | 6 Хариулах
Зочин [66.181.161.110] 2023/11/23
Hahahha
2 | 0 Хариулах
[59.153.112.66] 2023/11/22
1,7 сая доллар байхдаа яах вэ дээ 1,7 тэр бум доллар байлгүй.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.71] 2023/11/22
Manaihniig metrotoi bolno gej yarij ehleh ued Beijing hot 2 shugamtai baisan, odoo 30 shugamtai bh barag. Ene yariagaa olon jil ch yarilaa, itgehee bolison!
5 | 0 Хариулах
Зочин [59.153.115.127] 2023/11/22
Жайка-ийн хийсэн бэлэн ТЭЗҮ байхад дахиал ТЭЗҮ хийх нэрээр хэдэн зуун тэрбумыг цавчих нь дээ лларууд.
8 | 0 Хариулах
Зочин [59.153.115.127] 2023/11/22
Сонгууль дөхжээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.236] 2023/11/22
олон жил олон худалчаас сонсож байна. Гол нь УБ-т метро хэрэггүй
5 | 0 Хариулах
Зочин [193.247.56.25] 2023/11/22
Орон сууц барихдаа зөвхөн гэр хороололд л баримаар байна. Бас барилгын тухай хуульдаа өөрчлөлт оруулаад орон сууц баривал сургууль, цэцэрлэг барих газар заавал үлдээж баймаар байна. Түгжрэлийн гол асуудал нь нийтийн тээвэр муу, бас сургууль цэцэрлэг гэрээс хол байгаатай холбоотой.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.191.254] 2023/11/22
Метротой болоод хотын 600000 машин цөөрөх үү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.133] 2023/11/22
Цөөрч болно. Метроны нэг сайхан юм нь түгжирнэ гэхгүй юм даа.
1 | 1 Хариулах
ЗОЧИН [139.5.219.153] 2023/11/22
Метротой болоод ч нэмэргүй дээ энэ түгжрэл. Монголчуудын ухамсар соёлгүйгээс гол болж байгаа. бөглөрөл түгжрэл амь хувиа болсон арчаагүй зангаас болдог.Нөгөө асуудал нь хамаг хүчээ хаяж байгаад хотоо нүүлгэх.4 уулын дунд ингээд байгаад байвал утаанаас яаж салах вэ. Техник технологи хөгжөөгүй манай улсад.Гадныхан бол дорно өөд нь татна даа . сэтгэл дутаж байна.!
3 | 2 Хариулах
Зочин [202.21.107.40] 2023/11/22
Аймгуудын төвийг хөгжүүлэх, үйлдвэржүүлэхэд ААН үүдэд зээл өгч дэмжлэг үзүүлээд байвал Хотын төвлөрөл задарч орон нутагруу шилжэх явц үүснэ. Хойшдоо метроны ч хэрэггүй болж хүн суухгүй хаягдаж магадгүй. Орон сууцнууд ч хямдарч хүнгүй орон сууцнууд олширч болно. Одоо Нийслэлд хөрөнгө хаяаад дэмий. Орон нутгын бага дунд бизнесд хөрөнгө хаяж эхлэх нь зөв.
3 | 0 Хариулах
Иргэн чинь [202.126.88.203] 2023/11/22
СОНГУУЛИАС ӨМНӨ БҮЛТЭРЛГҮЙ Л ЯАХАВ. СОНГУУЛИЙН ДАРАА БҮТНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ. 2020 ОНД ИНГЭЖ БҮЛТ БҮЛТ ҮСЭРЧ БАЙСОН ДОО, ХӨӨРХИЙ
4 | 0 Хариулах
irgen [31.45.4.19] 2023/11/22
Avtuusaa unegui bolgoo (metrogoo barital), namar-uvul 8.15-3.15 hoorond , mashin bagasaj utaa tugjrel arai gaigui bolno.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.191.17] 2023/11/22
Оюун-Эрдэнэ ээ. Ийм бүтэхгүй юм хийнэ гэж хугацаа алдах ямар хэрэг байна. Одоо хөрсөн дээрээ бууцгаа. ТЭЗҮ нь л хамгийн багадаа 2 жил болно. Бизнесийн нарийн юм мэдэхгүй хүн ерөнхий сайд хийх ч лүд юмаа. Ерөөсөө ажил хийж мэдэхгүй юм. Гонгиносон,гоншгиносон заналхийсэн хулгайч цагдаа болж тоглосон 8 жилийг үзлээ. Хайран ч хугацаа,хайран ч амьдрал. Бэрхийн нэг муу галчаар монгол орон тоглуулчнаа гэж хэн санах вэ дээ
5 | 1 Хариулах
Зочин [59.153.115.127] 2023/11/22
Жайка-ийн хийсэн бэлэн ТЭЗҮ байхад дахиал ТЭЗҮ хийх нэрээр хэдэн зуун тэрбумыг цавчих нь дээ.
5 | 0 Хариулах
Зочин [139.5.216.119] 2023/11/22
барилга угсралтын ажлыг эхлэх нь барилга угсралтын ажлын зөвшөөрөл авахаасаа өмнө байдаг гэнээ. Аргагүй л монгол шүү. Бүүр төр нь өөрөө ингэж ажил хийдэг ч болох гэж дээ.
4 | 0 Хариулах
Уншигч [66.181.188.71] 2023/11/22
2020 оны амлалтуудын биелэлтийг тооцоё, дараа нь амлуулах эсэхээ шийдэцгээе ээ.
3 | 0 Хариулах
Уншигч [66.181.188.71] 2023/11/22
Аа тийм Москвад би очно оо гэж дуулдаг байж билээ.
2 | 0 Хариулах
Уншигч [66.181.188.71] 2023/11/22
Газраар, тэнгэрээр, галт тэргээр Хаана ч билээ очно гэдэг хүүхдийн дуу байдаг билүү, одоо газар доогуур гэдэг үг нэмэхгүй бол барахгүй болж.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.49] 2023/11/22
1.7 сая биш 1.7 тэрбум доллар байлгүй дээ...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.193] 2023/11/22
ЗӨВХӨН ТЭЗҮ ХИЙХ, ГЕОДЕЗИ,ГЕОФИЗИКИЙН СУДАЛГАА ХИЙХ ЗЭРЭГ АЖИЛ ЧИНЬ 2 ЖИЛД БАГТАХГҮЙ ШҮҮ. БИТГИЙ ТОЛГОЙГОО УГААЛГАЦГАА. ЯАГААД Ч БҮТЭХГҮЙ. СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ТЭЗҮ-ИЙ МӨНГӨ ГЭЖ БААХАН ХУДЛАА ҮНЭН ЗАРДАЛ ГАРГАХ НЬ
2 | 0 Хариулах
Монгол [202.21.124.130] 2023/11/22
Солиотой, явж үзүүлээч
1 | 0 Хариулах
Зочин [82.128.196.39] 2023/11/22
2028 ОНД ОО?! МӨНГӨӨР ХАХАЖ БСАН КАДАФФИГИЙН ЛИВИ УЛС 20 ЖИЛИЙН ДАРАА МЕТРОТОЙ БОЛООД ИРГЭНИЙ ДАЙН ДЭГДЭЭД КАДАФФИ ӨӨРӨӨ АЛУУЛААД ДУУССАН.
1 | 0 Хариулах
Zochin [59.153.86.117] 2023/11/22
Ene heden lalriig zailuulnaa songuuliar
3 | 0 Хариулах
Лол [153.165.71.80] 2023/11/22
өнөөдөр тэ манай утаанбаатарт тэ метроотой болох нь чухал уу? төвлөрлийг сааруулах нь чухал уу? тэ эсвэл тэ хаяг-н бүртгэлжүүлэлт чухал уу? ширэнгэн бетооноор байшин барилга нэмэх нь чухал уу? эсвэл тэ цахилгаан станц барих нь чухал уу? цэвэрлэх байгууламж нь чухал уу? эсвэл тэ бохир цэврийн хоолойгоо хонгилжуулж барих уу яах уу гээд асуудал бол тэ зөндөө байна л даа. гэхдээ л идддаааны метроо илүү гоё харагдаад байна л даа хахахахаха.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.93.202] 2023/11/22
Тэр метроны вагон явуулахад үнэтэй гээд байгаа бол хонгилийг нь бариад дотор нь урт, давхар цахилгаан автобуснууд явуулчаач
2 | 0 Хариулах
Зочин [192.82.66.160] 2023/11/22
Gazariin tosnii uildveree barigdaad ajillaj bhiig ni harchihmaar bhiin?! 2 songuuli damnaj PR hiilee. Ulsiin zugees 3 jiliin tursh buteen baiguulalt hiihgui baij bsnaa l 4 deh jil deeree hudlaa amlalt uguud l, tsaas bujignuulaad l, tuuz haichildgaan l bolichihmoor bna.
2 | 0 Хариулах
Irgen [202.126.90.147] 2023/11/22
Энэ цоо эрүүл бишээ сумтай күүр вэ
6 | 1 Хариулах
МАХН [27.123.214.2] 2023/11/22
5 ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ БАРИГДААГҮЙ 20 ЖИЛ БОЛЖ БАЙНА АА
18 | 1 Хариулах
lol [202.126.90.3] 2023/11/22
дүүжин тээвэр гээд баахан мөнгө төсөвлөсөн яасан ллруудаа?
6 | 1 Хариулах
Зочин [43.228.131.90] 2023/11/22
гоё үлгэр байндаа
2 | 1 Хариулах
Зочин [43.228.129.131] 2023/11/22
Хэзээ ч хийхгүй худлаа ярьж байснаас ингээд засгийн газраас шийдвэр гаргаад ажил хэрэг болгож байгаа бол өөр шүү, даанч дөжиржихсөн илжиг шиг ард түмэн нь ойлгохгүй юм шиг байна
1 | 3 Хариулах
МАНай хулгай үргэлжилсээр л [66.181.160.40] 2023/11/22
ОДОО ЭНЭ ХУЛГАЙЧ НЯНБАКТЕРТАЙ ЦУГ МЕТРО ГЭЖ БААХАН ХУЛГАЙ ХИЙХНЭЭ.
9 | 1 Хариулах
Ангийн анд [66.181.179.215] 2023/11/22
Бүлтрэх юмаа олж яджээ чи чадамжгүйшдээ зүгээр л хулгай хийж чаддаг л хүн бас худалч
3 | 0 Хариулах
Зочин [202.70.43.125] 2023/11/22
4 жилд баридаг л байгаа
1 | 0 Хариулах
Зочин [192.82.66.43] 2023/11/22
зөв, keep going
1 | 1 Хариулах
avtus [66.181.177.139] 2023/11/22
avtobusaa aytaihan yavuulj chadahgui humuus metro demii bhoo haha
5 | 1 Хариулах
дсө [59.153.112.206] 2023/11/22
чи автобусаар яв яв би метрогоор явья
3 | 2 Хариулах
Зочин [103.57.93.47] 2023/11/22
чи 3000 онд зүүдндээ метрогоор явнаа
1 | 0 Хариулах
Ganaa [66.181.165.146] 2023/11/22
"урьдчилсан ТЭЗҮ-гээр 1.7 сая ам.долларт метро барих боломжтой " үнийн дүн нь зөв үү
3 | 1 Хариулах
Зочин [66.181.180.193] 2023/11/22
Дахиж иймэрхүү юм сонирхоод хэрэггүй. Чамд хурцадна
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.47] 2023/11/22
🙈🙈🤮🤮🤮 мэдрэл муутай хулгайч энэ яаавч эрүүл бишэээ хдн атуусаа шинэчилж чдхгү бж , хдхн км дарханы замаа барьж чдхгү бж юуун метроо вэээ 🐄🐄🐄🐄💩💩💩
5 | 0 Хариулах
зочин [203.98.76.176] 2023/11/22
2020 онд өгсөн амлалтуудаа жагсаагаад ард түмнээр дүгнүүл,2024 онд худ гарууд арчигдана
4 | 1 Хариулах
Зочин [202.21.96.254] 2023/11/22
Aaaaai songuulaa gej
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.117] 2023/11/22
Төмөр замаа хотоос гаргаад, энэ замаар нь хүн тээвэр хийгээд нарантуул, энхтайваны гүүр, гурвалжин, хархориноор төвтэйгээ холбосон төмөр зам тавьхад л болоо ш дээ
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.85] 2023/11/22
yarmagaas amgalan yavah hun bgamuu? yag yah gj tiishee ochihuu?
4 | 0 Хариулах
? [66.181.177.86] 2023/11/22
Zuvhun yarmagas amgalan bish bha bro dund n zogsoh zunduu gazrud bgashde kk
0 | 0 Хариулах
Latin49 [103.212.117.141] 2023/11/22
200km darhanii zamiig 4 jil barilaa da say duusav uu yav bas buren duusagui baigaa bololtoi
4 | 0 Хариулах
Зочин [202.126.92.98] 2023/11/22
5 ЖИЛИЙН ДОТОР МЕТРО БАРИГДАЖ ДУУСНА ГЭНЭЭ ЛОЛ. 20 ЖИЛ БАРЬЖ ЧАДААГҮЙ МЕТРО ШҮҮ ДЭЭ. АМЛАЛТ ӨГӨХӨД БАС ИЧИХ НҮҮР БАЙЖ БОЛНОДОО. МАН БҮР ШИРЛЭХЭЭР ШИЙДЖЭЭ. ХЭДИЙ БИЕЛЭХГҮЙ ГЭСЭН АРД ТҮМНИЙ СОНСОХЫГ ХҮССЭН ЗҮЙЛИЙГ НЬ ЯГ ОНОЖ ХАТГАСАН БАЙНА ШҮҮ
6 | 1 Хариулах
yadii sonsono [59.153.114.39] 2023/11/22
ushuu sonschmoor iom yu bdg bilee aa tiim urd hurshduu dagaar orj hugjil uzii
0 | 0 Хариулах
дсө [59.153.112.206] 2023/11/22
ОТ 5 жилийн дотор газар доор 2 км гүнд 230 км туннель барьсныг мэдэх үү
0 | 0 Хариулах
huz [122.201.23.66] 2023/11/22
ulger bas ingej dbeldeg 2018 metrotoi bolno gej bsan ;)
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.33] 2023/11/22
Мөнгийн хэн шаах гэдийн хэлцэн дээр дээ. Монгол ХХК оруулах л юм бол наа чинь үлгэр
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.216] 2023/11/22
Баячуудад зориулсан шугам юм аа даа? 😂😂😂
1 | 1 Хариулах
Зочин [104.28.84.83] 2023/11/22
2028 онд яг одоо эхлүүлнэ гээл яриад сууж байх байхдаа ццц
4 | 0 Хариулах
Зочин [202.131.228.20] 2023/11/22
Сонгуулийн өмнө эхлүүлэх юм байна Тууз хайчлахыг тооцохгүй шүү
0 | 0 Хариулах
ИРГЭН [202.9.46.93] 2023/11/22
Японоор бариулъя. Сонгуулийн үлгэр бүү болчихоосой доо....
11 | 1 Хариулах
haha [66.181.177.139] 2023/11/22
yasanch huurtaj hanadagguim be
7 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2023/11/22
МОЯА НАР БАС Л ХӨӨРХИЙ МЕТРО ЯРИАСТАЙ ЮУ? АВТУУСНЫХАА 500-Г ХҮЧРЭХГҮЙ, ҮНЭГҮЙ БОЛГО ГЭЖ ХАШИРДГАА МЭДЭХГҮЙ. ОДОО НӨГӨӨ АВТУС НЬ ҮНЭГҮЙ БОЛНО ГЭЖ БАЙГАА. МЕТРО НЬ ҮНЭГҮЙ БОЛООД ЭНЭ УЛС УЛ ДЭЭРЭЭ УЛ БОЛОХ ЮМ БАЙНА Л ДАА. УГААСАА МЕТРО МОНГОЛ ШИГ ЯДУУ УЛСАД ЁСТОЙ ТОХИРОХГҮЙ. БИТГИЙ МӨРӨӨД УГААСАА БАРИГДАХГҮЙ.
4 | 0 Хариулах
Зочин [104.28.84.84] 2023/11/22
Дүүжин тээврээрээ яармагаас ирээд болоод байгаашд, яг сонгуулийн жил эхлэх шийдвэр гарч байгаа нь бас сонин тээ хаха
6 | 0 Хариулах
Зочин [139.5.217.203] 2023/11/22
Hudalch sdaa
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.129] 2023/11/22
Энэнд айж гайхах атаархах хэрэггүй би байсан бол яг л метро барих байсан.
3 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/11/22
элэг элэг хаха
3 | 0 Хариулах
Зочин [103.57.93.114] 2023/11/22
барилаа юу
3 | 0 Хариулах
Зочин [14.11.131.224] 2023/11/22
Hahahahaha
2 | 0 Хариулах
Зочин [122.201.19.2] 2023/11/22
ахахахаха фзду энэ лалрууд шааж дуусахгүйнээ
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.112] 2023/11/22
ЧААЖИЙНДӨӨ! 1,7 САЯ ДОЛЛАРООР 22 КМ МЕТРО БАРИНА ГЭЖ ЧААГААД Л!
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.247] 2023/11/22
Нянгар ,Дэлгэрсайхан 2 чинь харин жинхэнэ ОЮУК-аасаа дутахгүй ПОП -ууд бнда
5 | 0 Хариулах
Зочин [66.181.180.176] 2023/11/22
АМААРАА МЕТРО БАРИЛАА 2028 ОНД СУУГААРАЙ .ККК
3 | 0 Хариулах
Зочин [122.201.19.2] 2023/11/22
Малуудаа метрогоо барих байсан бол аль хэдийн барих байлаа ш дээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2023/11/22
Газар дээр Дарханы замаа дуусгаж чадахгүй байгаа ЗГ чадлаа юу
15 | 0 Хариулах
Зочин [202.131.227.42] 2023/11/22
Сонгууль угтаж сайд дарга ямар их ажил санаачилж байхын бэ дээ ххэ
9 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.191.239] 2023/11/22
ЯСТ МЭЛХИЙН ХУРДААР ЮМ ХИЙДЭГ БАЙДЛАА ЗАСАХГҮЙ БОЛ ГОЁ ГОЁ ТӨСӨЛ ЯРИАД ХЭРЭГ АЛГА. ДАРХАНЫ ЗАМЫГ 6-7 ЖИЛ БАРЬЖ БАЙНА. ОДОО Ч БҮРЭН ДУУСААГҮЙ. ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ЗАМЫГ НЭГ ЖИЛИЙН ДОТОР БАРЬДАГ БАЙХ ЧАДВАРТАЙ БОЛОХГҮЙ БОЛ МЕТРО БАРЬНА ГЭДЭГ ҮЛГЭР ЮМ. ӨНӨӨХ ДҮҮЖИН ТЭЭВЭР ХААНА БАЙНА. ИРЭХ ЖИЛ СОНГУУЛЬ БОЛЛОО. НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР Ч БҮРХЭГ БАЙНА ДА.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.179.199] 2023/11/22
Энэ метро нь шатааж өгөх байх даа. Үүндээ суулгах гэж татваруудаа нэмээд баларнаа одоо.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.92.98] 2023/11/22
БИТГИЙ ДОГДЛООД БАЙ, МЕТРО ОЙРЫН 20 ЖИЛДЭЭ БАРИГДАХГҮЙ.
2 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2023/11/22
МОЯА НАР БАС Л ХӨӨРХИЙ МЕТРО ЯРИАСТАЙ ЮУ? АВТУУСНЫХАА 500-Г ХҮЧРЭХГҮЙ, ҮНЭГҮЙ БОЛГО ГЭЖ ХАШИРДГАА МЭДЭХГҮЙ. ОДОО НӨГӨӨ АВТУС НЬ ҮНЭГҮЙ БОЛНО ГЭЖ БАЙГАА. МЕТРО НЬ ҮНЭГҮЙ БОЛООД ЭНЭ УЛС УЛ ДЭЭРЭЭ УЛ БОЛОХ ЮМ БАЙНА Л ДАА. УГААСАА МЕТРО МОНГОЛ ШИГ ЯДУУ УЛСАД ЁСТОЙ ТОХИРОХГҮЙ. БИТГИЙ МӨРӨӨД УГААСАА БАРИГДАХГҮЙ.
2 | 1 Хариулах
Зочин [223.140.178.134] 2023/11/22
Odiid metrogoor yavj baih bailaa gej
1 | 0 Хариулах
Latin49 [103.212.117.141] 2023/11/22
zuv shu metro barihguigeer tugjreliig shiidsen hot delhiid baihgui bilee.
0 | 4 Хариулах