Уншиж байна ...

Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг ЗӨВЛӨЛӨӨ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийг зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.

2023 оны зам тээврийн ослын тэргүүлэх таван шалтгаан:

  • Суудлын машин дотор явж байсан хүн тээврийн осолд орж гэмтэх 36.5 хувь
  • Явган зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх 21.1 хувь 
  • Мотоциклтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх 16.7 хувь
  • Ердийн хөсгийн осол (морь, тэмээнээс унах) 14 хувь
  • Дугуйтай зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх 7.6 хувь
2023 онд зам тээврийн осолд өртөж гэмтсэн тохиолдол 10-14 насанд 2,538, тохиолдлын түвшин 15-19 насанд 101.8 буюу бусад наснаас өндөр байна.

Зөвлөмж:

  • Жолооч та хурд хэтрүүлэхгүй байх
  • Гүйцэд түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд, гүйцэд түрүүлэхгүй байх
  • Замын хөдөлгөөний дүрмээ баримтлах
  • Зорчигчийн тоог хэтрүүлэхгүй байх
  • Нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Хүүхдийн нас, жинд тохирсон зориулалтын суудалд суулгаж зорчих
  • Хамгаалах бүсээ заавал зүүх

Эцэг эх, асран хамгаалагч та:

  • Бага насны хүүхдийг машины урд суудалд бүү суулгаарай
  • Тээврийн хэрэгслээр зорчихдоо машины хаалга цонхыг түгжиж зорчих
  • Машины цонхоор толгой, гар гэх мэтчилэн биеийн хэсгийг ил гаргаж болохгүй гэдгийг хүүхдэдээ сануулах
  • Хүүхдээ замын ойр орчим, тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр тоглуулахгүй байх
  • Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйж болохгүй гэдгийг сануулах
  • Хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох үедээ утсаа оролдохгүй байх
  • Чихэвч зүүхгүй байхыг тогтмол сануулах
  • Зам хөндлөн гарахдаа бага насны хүүхдээ хөтөлж эсвэл тэвэрч гараарай.
  • 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг тус тус зөвлөлөө. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/gemtelsogog/videos/1620841221806515