Индэр    
2024 оны 9 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

Э.Төрбаяр: "Буянт-Ухаа" нисэх буудал 2036 он хүртэл ашгийн төлөө ажиллах боломжгүй. Гэвч жилд ₮2 тэрбумын алдагдал хүлээдэг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Чингис Хаан" олон улсын нисэх буудал 2021 онд ашиглалтад орсноор Буянт-Ухаа нисэх буудлын боловсон хүчний 80 гаруй хувь шилжсэн байна. Ингэснээр Буянт-Ухаа дэнжид байрлах нисэх буудлын үйл ажиллагаа хумигдаж, ашигтай ажиллах боломж нь багассан аж. 

Одоогоор "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг Иргэний Нисэхийн Үндэсний Төв (ИНҮТ) хариуцаж, үйл ажиллагаа явуулж байгаа. Тус байгууллага нь 2019 онд үүсгэн байгуулагдсан. 2023 онд Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт орж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс ИНҮТ, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар (ИНЕГ) хоёр нь бүтцээрээ тусдаа байгууллага болж сална. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
ИНЕГ нь Засгийн газрын харьяа агентлаг бөгөөд нисэх, агаарын зайн бодлого, агаарын тээврийн болон нисэх буудлын хяналт зохицуулалт, аюулгүй ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй. Харин ИНҮТ нь нийт харьяа 24 салбар, нэгж, 17 орон нутгийн нисэх буудалтай, агаарын навигаци болон нисэх буудал, аюулгүй байдал, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхээр 2,060 хүнтэйгээр ИНЕГ-аас тусдаа гарч буй юм.

Үүнтэй холбогдуулан "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын ашиглалтын талаар Иргэний Нисэхийн Үндэсний Төвийн дарга Э.Төрбаяртай ярилцлаа.


- "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг одоо хэрхэн ашиглаж байгаа вэ?

- "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал нь 2021 онд "Чингис хаан" олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор Засгийн газрын 455 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулахаар болсон. Уг тогтоолд "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар болсон. 

Мөн хувийн онгоцнууд бууж байгаа. 12 хүний суудалтай онгоц, нисдэг тэрэг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын 111 дүгээр анги буюу Францын Засгийн газрын зээлээр баригдсан нисдэг тэрэгний агаараас авран туслах үйлчилгээ үзүүлдэг анги байрладаг. 

Түүнчлэн Засгийн газрын 455 дугаар тогтоолд "Буянт-Ухаа"-г "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын нөөц аэродром юм гэж тусгасан. Энэ нь агаарын тээвэрлэгч нарт эдийн засаг, аюулгүй ажиллагааны дэмжлэг үзүүлж байгаа. 

Жишээлбэл Бойнг 737 онгоц Солонгос руу явахаар төлөвлөгөөт нислэг үйлдээд, наашаа ирэхдээ зайлшгүй аль нэг улсын нисэх буудлыг нөөцөөр тооцоолж гардаг байсан. Харин "Буянт-Ухаа"-г нөөцөд авснаар 15-20 хүний нислэгийн суудал илүү гардаг учраас тухайн суудлыг зарж борлуулж, ашиг олох боломжтой. 

Хэрвээ "Чингис Хаан" олон улсын нисэх буудал дээр агаар муудаж "Буянт-Ухаа"-д олон улсын нислэг буухаар болбол бид дүрэм журмын дагуу цугларалтыг түргэн зохион байгуулан хүлээж авна. 

- Буянт-Ухаа нисэх буудал хэдэн онд байгуулагдаж байсан бэ. Өмчийн хувьд хэн хэдэн хувийг эзэмшдэг вэ? 

Монгол Улс 15 жилийн хугацаанд "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын ойролцоох 150 км-ын радиус дотор ямар нэгэн ашгийн төлөө нисэх буудал ашиглаж болохгүй гэсэн хатуу заалттай.

- Монголд нисэх хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой 2025 онд болно. 1925 оны тавдугаар сарын 25-нд анхны агаарын хөлөг онгоц Буянт-Ухаа дэнжид бууснаар Монголын нисэх хүчний түүх эхэлсэн. Улаанбаатар хотод 1957 оны хоёрдугаар сарын 19-нд "Буянт-Ухаа" нисэх буудал албан ёсоор үүсгэн байгуулагдсан. Өмчийн хувьд ИНҮТ-ийн харьяат юм. 

Япон, Монголын улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр концессын гэрээ байгуулж, 2011 оноос "Чингис Хаан" олон улсын нисэх буудлыг барьж, 2021 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан концессын гэрээгээр Монгол Улс 15 жилийн хугацаанд "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын ойролцоох 150 км-ын радиус дотор ямар нэгэн ашгийн төлөө нисэх буудал ашиглаж болохгүй гэсэн хатуу заалттай. 

Тэгэхээр 15 жилийн хугацаанд буюу 2036 он хүртэл Японы Засгийн газар "Чингис Хаан" олон улсын нисэх буудал барихад зарцуулсан хөрөнгөө олж авна гэсэн үг. Тиймээс "Буянт-Ухаа" нисэх буудал дээр ямар нэгэн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болохгүй.

Зөвхөн Засгийн газрын 455 дугаар тогтоолд заасан үйл ажиллагааг эрхэлнэ. Энэхүү нисэх буудлын хүний нөөц болон тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь "Чингис Хаан" олон улсын нисэх буудал руу шилжсэн. 

"Буянт-Ухаа нисэх буудал нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, ногоон технологийг шингээсэн дэлхийн анхны нисэх буудлын сургалтын төв болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- "Нэг бүс Нэг зам" санаачилгын хүрээнд "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг хэрхэн ашиглах тухай Хятадын талаас зөвлөх үйлчилгээ авч байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ? 

- Хятадын талаас "Нэг бүс Нэг зам" гэх санаачилгын хүрээнд Шанхайн нисэх буудлын дахин төлөвлөлтийг хариуцдаг компани манайд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

ИНҮТ-ийн боловсон хүчин гадаадын зөвлөх үйлчилгээний багтай хамтарч ажиллавал ирээдүйтэй гэж харсан. 15 жилийн дараа "Чингис Хаан" олон улсын нисэх буудлыг Монгол Улс бүрэн эзэмшилдээ авсны дараа хоёр нисэх буудал хэрхэн ажиллавал ашигтай байх талаар урт, дунд хугацааны төвлөлтийг боловсруулж байна. 

Хятадын талын зөвлөхүүдийн бидэнд өгсөн зөвлөмжөөр "Буянт-Ухаа нисэх буудалд Ази тив дэх нүүрс хүчлийн хий ялгаралгүй, ухаалаг нисэх буудлын сургалтын төв байгуулж болно" хэмээн танилцуулсан. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагаас дэлхийн бүх нисэх буудлыг 2050 он гэхэд нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, эко, "ногоон", ухаалаг болгох зөвлөмж өгсөн. Бид энэ зөвлөмжийн дагуу явна.

"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, "ногоон" технологийг шингээсэн дэлхийн анхны нисэх буудлын сургалтын төв болох зорилтыг тавина гэсэн үг. Одоогоор 100 хувь эко болсон нисэх буудал дэлхий дээр байхгүй. 

- Хятадын зөвлөхүүд өгч буй тус зорилт биелэх боломжтой юу. Хангалттай ашигтай ажиллаж чадах уу? 

- 2050 он гэхэд "ногоон" болохоор зорилт дэвшүүлсэн нисэх буудлууд "Буянт-Ухаа" дээр ирж сургалтад суудаг, арга туршлагаас хуваалцдаг байх зорилтыг дэвшүүлж байгаа юм. 

Мөн дээрх зорилттой зэрэгцүүлээд Засгийн газрын 455 дугаар тогтоолд заасан үйлчилгээг явуулна. Гэхдээ энэ нисэх буудал жилийн хоёр тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажилладаг. Ашигтай ажиллуулахын тулд олон улсын хэмжээнд сэтгэж авч явах хэрэгтэй болсон.

Хэрэв ашиглахгүй хаячихвал хэн нэгэн хүн ирээдүйд 11 мянган га талбайд орон сууц барих эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй.

Гэхдээ дөнгөж эхэлж байгаа учраас цаашдаа зах зээлийн судалгаа хийх, бүрэн хэмжээнд төлөвлөх гэсэн ажлууд хүлээж байна. Ирээдүйд Монгол Улс дрон туршилтын төвийг байгуулахаар ажлын хэсэг судалж эхэлсэн.

Тиймээс энэ нисэх буудалд дроны оператор болон засварын төвийг байгуулахаар төлөвлөсөн. Ирээдүйд нийслэл хотод маань дроны үйлчилгээ, такси явж эхлэхээр нисгэгч нарыг бэлдэх шаардлагатай. 

"дотоодын агаарын тээвэрлэгч нараа ашигтай ажиллуулахын тулд төсвөөс татаас авч байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Буянт-Ухаа нисэх буудал санхүүгийн хувьд ямар нөхцөл байдалтай байна вэ. Улсын төсвөөс хэр хэмжээний татаас авдаг вэ? 

- Манай байгууллагын харьяанд буй орон нутгийн 17 нисэх буудал жилд ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөгийн зардалтай, 100 сая төгрөгийн орлоготой ажилладаг.

"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал нь 2024 онд 5.9 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллахаар батлуулсан. Яг өнөөдрийн байдлаар 3.7 тэрбум төгрөгийн зардал гаргаж, нэг тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Үүнээс буулт хөөрөлтийн орлого 454 сая төгрөг, түрээсийн орлого 575 сая төгрөг байгаа юм.

Цаашдаа бизнесийн зарчмаар ажиллах нөхцөл бололцоо ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гарч эхэлнэ. Учир нь энэ нисэх буудал дээр үзүүлж буй үйлчилгээний үнийг өөрт ашигтайгаар батлуулж, нэмнэ. Гэхдээ бид олон улсын дунджаас 2-3 дахин бага тарифаар үйлчилгээ үзүүлдэг. Өдөр 10-20 онгоц нисэх буудал дээр бууж байгаа.

Бид дотоодын агаарын тээвэрлэгч нарт маш бага зардлаар үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл энэ нисэх буудал дээр буух, ирэх, зогсоол дээр байршуулах нь төлбөртэй. Өөрсдөө улсын байгууллага учраас дотоодын агаарын тээвэрлэгч нараа ашигтай ажиллуулахын тулд төсвөөс татаас авч байгаа. 

Цаашдаа орон нутгийн болон "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг орлого олдоггүй юм гэхэд зардлаа нөхдөг байх төвлөлтийг хийх хэрэгтэй. 

- "Чингис Хаан" олон улсын нисэх буудлыг эзэмшиж буй Японы талтай ашигтай ажиллах үүднээс хатуу зохицуулалттай концессын гэрээг зөөлрүүлж болох талаар санал тавьж үзсэн үү? 

- 2023 онд Монголд айлчлах жилтэй холбоотойгоор "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын зорчигчийн тоо өсөж, анх удаа жилийн 50 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 

Энэхүү ачаалалтай холбогдуулан "Буянт-Ухаа" руу орон нутгийн нислэгийг авах тухай хүсэлт өгч байсан. Гэвч хатуу концессын гэрээтэй учраас тухайн нисэх буудал урсгалаа өөрсдөө зохицуулаад явна гэсэн. Мөнгөө хурдан төлөөд дуусгачихвал Монгол Улсад ашигтай. 

Тиймээс 2036 онд хүртэл "Буянт-Ухаа"-г ашигтай ажиллуулаад явах хэрэгтэй байна. Олон хүн хувийн онгоцтой болж эхэлсэн. Мөн төрийн дээд хэмжээний айлчлалуудыг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал дээр авах чиглэлийг ерөнхийлөгчөөс өгсөн. Тус чиглэлийн хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр 15 онгоц хүлээн авч, үйлчилгээ үзүүлсэн. 

Мөн Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа байгууллага болон удирдлагууд "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд байрлана гэж байсан. Гэвч судалгаа хийж үзэхэд тус яам "Буянт-Ухаа"-д очиж байрлавал талбай, байршил тохирохгүй гэх дүгнэлт гарсан.

- Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
62 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.47.51] 2024/10/1
Алдагдал албан ёсны юм шиг хуцаж байгаа энэ тархи нь хамууурсан сандлын бөглөөс гөлгийг яаралтай зайлуулж, сэтгэлтэй, мэдлэг чадвартай хүнд ажлыг нь өгөөсэй...
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.249] 2024/10/1
ЯАСАН ДУРААРАА ЯРЬДАГ НОХОЙ ВЭ ЧИ
1 | 0 Хариулах
Ганаа [103.111.68.3] 2024/10/1
Та нар ковидийн үед манай нисэх сайн ажилладаг гээд шаагилдаад л байсан биздээ? Эхлээд наад хүнийхээ яриаг нэг сайхан тогтоод уншчих. Арми нь бүрэн ав ч гэх шиг. Иргэний нисэх гэдэг салбараа байхгүй болгоод зөвхөн цэрэг, армийн нислэг үйлдэх юм уу?? Сайн бодоцгоо л доо.
1 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2024/10/1
Иргэний нисэх гэдэг салбар чинь ашгийн төлөө бус үндэсний аюулгүй байдал, улсын нэр хүндийн төлөө болон бусад салбартаа дэмжлэг үзүүлэх л салбар штээ. Түүнээс онгоцны тасалбар зараад нислэг үйлдээд байдаг газар биш. Улсын бодлоготойгоо уялдан үйл ажиллагаагаа явуулдаг. Манайхан одоо энэ нисэх гэхээр л МИАТ гэдгээ больмоор юм. ЗГ-ын тушаал шийдвэрийн дагуу Буянт-Ухаа нисэх буудлаа нөөц нисэх буудлаар ашиглаж байгаа. Японы концессын гэрээний дагуу орон нутгийн нислэгээ Буянт-Ухаа руу авах боломжгүй байгаа л юм байна лээ шт. Харин ч нөөц нисэх буудал болон бусад нислэгүүд аваад үйл ажиллагаа явуулаад л байгаа шт. Нисэхэд ажиллаж амьдарч байгаа хүмүүс нь ч хараад мэдэж л байгаа байх.
1 | 0 Хариулах
k [202.21.106.11] 2024/10/1
Armi n buren hyanaltandaa aw
0 | 1 Хариулах
зочин [122.201.23.226] 2024/10/1
ИНЕГ, ИНҮТ НЬ ААЛЗНЫ ТОР МЭТ ХЭДЭН БҮЛЭГЛЭЛИЙН ГАРТ ОРСОН. БУЯНТ-УХАА НИСЭХ БУУДЛЫГ ХУВААЖ ИДЭХ Л ҮЛДСЭН.
0 | 0 Хариулах
Зочин [172.56.17.108] 2024/10/1
Hamgiin tom aldagdal ni mongol talaas turiin shahaanii hereggvi baahn oron too shagnal uramshuulal neheestei. Barij baihad l yu bolloo bais gd l neg hurgan darga ni gvij ochood l . Dundaas ni buun tsawchaa japanchuud ni hvrtel helj l bsn orchuulagch ni hvrtel mongolchuudaasaa vneheer ichsen gd argaa barsan doo japan manegment eer yawaagvi bol udiid 2 terbum bish 20 terbumiin aldagdal yariad suuj baih bsn
0 | 0 Хариулах
УЛААНГОМ [172.59.185.184] 2024/10/1
МАШ ЗОВ. БУЯНТ УХАА БОЛ ШИНЭ НИСЭХ БУУДАЛТАЙ ОГТ ХОЛБООГУЙ УНДЭСНИЙ АЮЛГУЙ БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТУСГАЙ ПОРТ БОЛЖ ХОГЖИХ ЁСТОЙ. ЯПОНУУД БОЛОН ЯПОНЫ ТЭЖЭЭМЭРУУД АМАА ТАТААРАЙ. БУЯНТ УХАА БОЛ 1 НОМЕРИЙН ОНЦГОЙ ПОРТ БАЙХ ЕСТОЙ.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.179.17] 2024/9/30
Яахаараа ашиггүй байдгийн зардлаа илүү их танаж, орон тооны ажилтнуудаасаа цомхтгох хэрэгтэй штээ.
2 | 2 Хариулах
Иргэн [66.181.182.224] 2024/9/30
Ийм сайхан байрлалтай обьектийг ашиггүй гээд сууж бн гэдэг бол ёстой нөгөө төрд байгаа улс төрч нэртэй чадваргүй хүмүүсийн ажил!!!ккк
3 | 0 Хариулах
Shon [103.57.95.127] 2024/9/30
Ажил хийх сэтгэлгүй л юм байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.251] 2024/9/30
худлаа ашиггүй ажилладаг гэж хэлж үнэгүйдүүлж бгаад нэг дээрэмчин нь дээрэмдэж авах нь дээ
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.238] 2024/9/30
ИНҮТ дотроо байгаа элдэв хонуулаад цэвэрлээрэй. Арай л байгаа шүү. Тийм байхад наад газар чинь ажиллах мэргэжлийн сайн хүн олдохгүй.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.57] 2024/9/30
Дандаа япончууд гэлтгүй.
1 | 0 Хариулах
И [103.168.34.199] 2024/9/30
2 тэрбумын алдагдалтай гэж хэлээд сууж баыдаг дөрга бхаар энэ улс яаж хөгжих вэ ? Ашигтая болгох ажил хийгээд дээш доошоо гүйхгүй бол наад ажлаа өг. Та нартай наргүй Монголын нисэхийг МИАТ аваад явж байна. Чингис хаан НБ чинь байхад л болоо.
11 | 1 Хариулах
Зочин [103.168.34.180] 2024/9/30
Угаасаа өмнө нь ч дан алдагдал байсан юм. Нислэггүй байхад битгий хэл нислэгтэй байхад ч огт ашиггүй. Баахан байгууллага хүн ажиллуулах зардлыг чи төлөх үү
2 | 1 Хариулах
Зочин [59.153.115.220] 2024/9/30
ЯПОНУУДААС ХЭДИЙГ ЗЭЭЛСЭН ЮМ ? ТЭРИЙГ НЬ ХҮҮ МҮҮТЭЙ НЬ ОДОО ТӨЛЧӨӨЧДЭЭ ТЭГЭЭД БУЯАНТ УХААНАА ОДОО НЭЭГЭЭД ИРГЭД АРД ТҮМНИЙ ТАВ ТУХЫГ НЬ ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ТАВИАД АЖИЛЛААЧДЭЭ ТОЛГОЙГОО ХУРДАН АЖИЛЛУУЛАА ХАЙРАН ЦАГ ХУГАЦАА БУЯНТ УХААГ ХУРДАН ОРОН НУТГИЙН ОЛОН УЛСЫНХААР НЬ АШИГЛАСАН ТОМ ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦНЭШДЭЭ БАС Ч ГЭЖ ЖООХОН МӨНГӨТЭЙ БОЛСОН БИЗДЭЭ
7 | 0 Хариулах
Мөнхөө [66.181.161.237] 2024/9/30
🔃Хаа хол хачин хөдөөний буудал барьчихдаг... 🚄Ядаж нийтийн унаагаа явуул аа. Төмөр зам тавьж рэйлбус энэ тэр явуул. Солонгосын буудал чинь чемданаа тавьдаг зориулалттай булантай тусгай метро ⚠️10`000-аар явж байхад манайх шиг давхар замын зардал дээр үрэлгэн улс алга.
8 | 0 Хариулах
Dori [202.55.188.98] 2024/9/30
Yu gesen ug we ..
1 | 0 Хариулах
eq [103.209.212.133] 2024/9/30
Нэг мөсөн агаарын цэрэгт тэр чигээр нь өгчихсөн нь л дээр дээ
2 | 0 Хариулах
Ard [202.55.188.88] 2024/9/30
Huviinh bsan bol ashigtai sain ajillaj bgoo
5 | 1 Хариулах
Зочин [66.181.161.163] 2024/9/30
Зүгээр татан буулгачих аа. Эсвэл хувьчил. Өрний машин.
5 | 1 Хариулах
И [103.168.34.199] 2024/9/30
455 р тогтоолоос БуянтУхааг олон улсын болон орон нутгийн нөөц болгосныг хасуулах хэрэгтэй. Хамаг техник, инженерүүд нь шинэ буудалруу явчихсан. Нисэх гэдэг хамгийн2 аюулгуй байдал шаардана. Тэгэхэд техникийн шаардлага хангахгүй буудлыг нөөцөд ашиглана, ёшё төрийн айлчлалд ашиглана гэж яаж та нарын толгойд багтаад бна аа. Нэг ёсны буух гээд үх гэсэн үгшүү. Танай байгууллага мэргэжлийн бус, бүгд шахуу гишүүд, сайд дарга нарын тавиулаар дүүрсэн. 2000 гаруй хүнээр яадгийн. Буянт-Ухаагаа 24 цагийн бус ажиллагаатай болго. Техникийнхээ чадамжаар ажиллуул. Хулгайч дарга нарын шийдвэрээр явж байж баахан хүн алав. Мэргэжлийнхээ шийдвэрийг гарга.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.184.251] 2024/9/30
төриын өмчид албан тушаалтан танил талаараа хямдхан юмыг аймаар үнэтэйгээр шахдаг юм чинь ашиггүй ажиллах нь зүйн хэрэг
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.133] 2024/9/30
Төр аж ахуйн ажил хийж чаддаггүйн жишээ энэ л дээ.
5 | 1 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/30
Хүрэлсүх яахаараа шууд нисэхийн асуудлыг шийдэхээр зөвлөдөг. Дээд хэмжээний айлчлалынхан адилхан Хөшигийн хөндийгөөс гэлдрэх хэрэгтэй.
4 | 1 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/30
Баруун аймагт байсан бол нисэх буудал чигээр нь ашиглана гэх сэн. Болохгүй бол хаагаад Нисэхэд ажилладаг шаардлагагүй бүх орон тоог бас хаах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
ЗОЧИН [122.201.31.197] 2024/9/30
ЭНЭ УЛС ОРОНД АЖИЛЛАЖ АМЬДРАХ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БОЛЖ БАЙНА. ТАТВАР ТӨЛЖ ГАХАЙНУУДЫГ ТЭЖЭЭСЭЭР ЗАЛХАЖ БАЙНА. ОЛЖ БАЙГАА ОРЛОГЫНХОО 50-60% ТӨРД ДЭЭРЭМДҮҮЛЖ БАЙНА.
10 | 0 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/30
Сайхныг хүртэл нийтийн тээвэрт автобус явуулж эхэллээ гэсэн мэдээ мэдээний хуудсаар тарчихаад байхад л уг буудлын хуудас дээр тийм мэдээ алга байсан. одоо нэмэгдэж зассан эсэхийг мэдэхгүй. Бас л хэтэрхий хайхрамжгүй хүмүүс. хэн нь мэдэгдэхгүй баахан олон хуудас удирдлагатай. Монголын нийсэхийн хуудас дээр тавьсан мэдээг зорчигч олж унших уу. Хайгаад эхний гарч ирсэн нисэх буудлын хуудаснаас л нийтийн тээвэр харна. Мэдээлэл нь шинэ биш байсан. Хэзээ онгоцны буудал ингэж ажилладаг байсан ?
2 | 0 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/30
Саяхныг
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/30
Мэдээгээр автобус явж эхэллээ гэж мэдээлчихээд байхад онгоцны буудлын хуудас дээр автобус явдаггүй гэсэн утгатай өгүүлбэр байсан. Хуваарь шугамы мэдээ юу ч байхгүй байсан. Мэдээ уншдаггүй зорчигч тэрэнд үнэмшинэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/30
Японы наад компани болон ажиллаж буй хүмүүсийг хар жагсаалтанд оруулж хойшид хэзээ ч хамтарч ажиллахгүй байх хэрэгтэй. Луйварчид !
5 | 1 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/30
Юмаа барихаасаа өмнө гэрээний чухал нөхцлөө ярьж бай ! манай алдартай авилгалч тэнэгүүд Төгсгөлд нь гэрээ хийхдээ ийм нөхцөлтэй байгааг мэдсэн байх,. Мэдэхгүй гарын үсэг зурчихсан ч байж мэднэ. Тэнэгийн цаадах тэнэг !
6 | 0 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/30
Эхлээд ийм ойрхон зайд нисэх буудал бариулах шийдвэр гаргахад оролцсон бүх шатны дарга буюу удирдлага, ийм заалттай гэрээг хүлээн зөвшөөрч хийсэн бүх хүмүүст эх орноосоо урвасан гэж шийтгэх хэрэгтэй. Дахин ийм зүйл дээр ХЭЗЭЭ ч Японтой хамтрахгүй байх хэрэгтэй. Япончууд хэзээ ч өөрийнхөө улсад нийтийн тээвэрт холбогдоогүй, ийм хачин загвар бүтэцтэй нисэх буудал барихгүй. Гол нь гадны улс хэзээ ч Монголын төлөө байхгүй. Монголын талд шийдвэр гаргуулахыг уг нь манайхан өөрсдөө бодож хийж байх ёстой ! Буянт Ухааг ГЕРМАНЧУУД барьсан. Ястай хэвээр л байна. Хуучны Зүүн Гөрман барьсан. Баруун нь ч биш. Япончуудаар ийм БАМ-н байшин бариулсан Монгол талын төрийн албан хаагчидтай хатуу тооцоо хийх ёстой.
7 | 2 Хариулах
Зочин [103.168.34.180] 2024/9/30
Эргүү сданууд хамгийн чанартай бүх барилга, замыг чинь сургууль цэцэрлэгтэй чинь гүүр замтай чинь Япончууд барьж өглөө. Наад үгээ Монгол дарга нартаа л хэл. Хэдэн удаа нээлт хийж, хичнээн мөнгө идсэн тэр хүмүүсээ дахин дахин сонгодог байж хуцаарай
1 | 1 Хариулах
Зочин [103.57.92.123] 2024/10/1
Юун герман вэ , анх 1933-оноос эхлэлтэй, шинэ буудлыг Монгол-Зөвлөлт барилгачид хамтарч барьж 1984онд ашиглалтанд өгсөн.
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.253] 2024/9/30
taxi hii dee
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.138] 2024/9/30
Толгой нь ажиллахгүй лллр д шүү нутаг дээрээ дандаа гадныханд дээрэлхүүлж мал болж хошногдуулдаг
4 | 0 Хариулах
ЗОЧИН [122.201.31.197] 2024/9/30
ТӨР ДАНХАЙГААД ХООЛНЫ САВНУУД НЬ ИХСЭЭД ХИЙЖ БАЙГАА АЖИЛ НЬ Ч ДАМПУУ. ТЕНДЕР НЭРЭЭР ИДНЭ ЭНД ТЭНД ТАНИЛ ТАЛААРАА АЖИЛД ОРООД АЖИЛ ХИЙХГҮЙ САНДАЛ СУУДАЛ БӨГЛӨӨД ТЭЖЭЭЛГЭЭД СУУЧИХНА. АЙМАГ СУМАНД БИЗНЕС ХИЙГЭЭД АМЬДАРЪЯ ГЭХЭЭР ГАЗРЫН НӨХДҮҮД НЬ АВЛИГАЛ ХАРААД ХӨДЛӨХГҮЙ. ИЙМ БАЙХААР ЧИНЬ ЗАЛУУЧУУД ГАДАГШАА ЯВМААР БАЙХ НЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭ.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.96] 2024/9/30
Алдагдалтай юмыг байлгах хэрэггүй, бушуу шийдээч ээ!! Хэрэв та нарын хувийн өмч байсан бол алдагдалтай юмыг байлгахгүй дээ??
4 | 1 Хариулах
Зочин [202.9.47.15] 2024/9/30
Зорчигч хүлээж авах буудал ажиллуулж болохгүй гэрээтэй юм бол засвар үйлчилгээ, онгоцны түлш шатахуун цэнэглэх үйлчилгээ үзүүлбэл яаж байна? Бас л олон тэрбум доллар эргэлддэг бизнес дээ.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.160] 2024/9/30
Хятадын талын зөвлөхүүдийн бидэнд өгсөн зөвлөмжөөр "Буянт-Ухаа нисэх буудалд Ази тив дэх нүүрс хүчлийн хий ялгаралгүй, ухаалаг нисэх буудлын сургалтын төв байгуулж болно" хэмээн танилцуулсан...Бас нэг тэнэглэл, улсын мөнгө үрэн таран хийлт, мөнгө идэлт.
6 | 2 Хариулах
Зочин [43.228.129.131] 2024/9/30
Буянт Ухаа нисэх буудлыг ашиглахгүй гэж гэрээ байгуулдаг тэнэг новшнууд юм даа
4 | 2 Хариулах
Зочин [172.56.17.233] 2024/9/30
Mongolchuud menegment hiisn bol 20 terbum
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.180] 2024/9/30
Шууд алдагдал 20 тэрбум болоод МАН - ын цүнхчид хурган дарга болцгооно. Идэж уухыг нь дийлэхгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2024/9/30
төрийн гэсэн нэртэй бүх байгууллагууд яг л ийм дээ, төсвөөс 5.4 тэрбум авчаад 100хан сая олсон чгэх шиг. төсвийн мөнгө уйлахгүй юм даа, хэдэн гахайг тэжээх гэж.
13 | 0 Хариулах
Зочин [59.153.113.16] 2024/9/30
шинэ нисэх буудлын хэмжээ дамжаа, хотоос зайтай нтр дээр бол арай ч дээ гэмээр. япончуудын тухай төсөөлөл маань шинэ нисэх буудлын дараагаас хойш асар их өөрчлөгдсөн. хуучны буянт ухаа ерөөс тийм ч муу биш буудал байсан шүү, 1985 оны барилга гэхэд
10 | 3 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/30
Тийм. Гайхсан. Нөгөө алдартай магтаад байдаг Япон !
3 | 0 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/30
Мобиком ч гэсэн ! Бас л япончуудын гаралтай гэхэд сонин газар. Автоматууд нь програм нь бас л толгой нь дутуу ажилладаг хүмүүс хийсэн байдаг.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.17] 2024/9/30
АШИГТАИ АЖИЛЛУЛЖ ЧХДАХГҮИ БОЛ ЗАИЛАД ӨГ ЧИ
5 | 0 Хариулах
Зочин [66.181.184.165] 2024/9/30
Японтой анх гэрээ байгуулахдаа л сайн бодож байгуулах байждээ. Ядаж орон нутгаа Буянт-Ухаадаа авна гээд
8 | 0 Хариулах
Зочин [122.201.31.111] 2024/9/30
Японы зээл тусламж гээд олон жил хийсэн нисэх буудал нь жижигхэн хачин, олон юм дутуу.Жил болоод эвдэрдэг зам шиг 3 жилийн дараагаас томруулах тухай ярьж эхэлдэг наасан.Төслийн нэгжийн дарга нь идээд, дээдхүүддээ хувь өгөөд ийм хачин юм хийж хүлээлгэж өгсөн байгаа.
11 | 0 Хариулах
Зочин [59.153.115.220] 2024/9/30
ЯПОНУУДТАЙ ЗЭЭЛЭЭ ХУГАЦААНДАА ТӨЛЕӨӨ ХАРИН БУЯНТ УХААГ НЭЭЖ БАЙЖ ИРГЭДИЙН ЯЗГУУР ЭРХ АШИГ ТАВ ТУХТАЙ БАЙДАЛД САЙН. АСУУДЛЫГ ТОМ ЗУРГААР ХАХ
4 | 3 Хариулах
Зочин [59.153.115.220] 2024/9/30
ЯПОНУУД ӨВСНИЙ ҮНДЭС МҮНДЭС ГЭЖ ШААЖ БАЙГААД Л БИДНИЙГ ХАВХАНД ХИЙЧЛЭЭДЭЭ ПСДАНАР ХАРГИС ЯПОНУУД ҮХЭЖ ДАЛДАР
5 | 5 Хариулах
Зочин [139.5.217.112] 2024/9/30
Оросын элчингийн туршуул минь чи энд дутчих
3 | 4 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/9/30
Ийм л малархуу нөхдүүд улсад ажиллаад бгаам.
12 | 0 Хариулах
Зочин [108.147.103.4] 2024/9/30
Иргэний нисэхээр дүүрэн ямар ч шаардлага байхгүй зохиомол орон тоон дээр тоо томшгүй олон хоолны савнууд….зүгээр нэг мөрөөрөө байхгүй элдэв шалдав шахаа найраа хулгай хийгээд байхаар яаж ашигтай ажиллах вэ дээ
18 | 0 Хариулах
Зочин [202.9.40.170] 2024/9/30
ЯПОНТОЙ ГЭРЭЭ БАГУУЛААД, ГАР ХӨЛИЙН ҮСГЭЭ ЗУРААД ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН БОЛ БИЕЛҮҮЛДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ОЛОН ДОЛООН ЮМ ЯРИАД ГОНШИГОНООД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГУЙ. ГЭРЭЭ БОЛ ГЭРЭЭ.БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРДАГ.
8 | 5 Хариулах
Зочин [211.34.83.126] 2024/9/30
монголчууд мурихдаа сайн удахгүй гэрээ цуцлана гээд хаалга эвдээл ороод ирнэ
8 | 1 Хариулах
Зочин [172.56.17.133] 2024/9/30
Yag tegne uls teden huwiig ni ezemshih yostoi gd l
1 | 1 Хариулах
Зочин [103.57.92.57] 2024/9/30
Цагдаа ч иргэдтэй хоригдолтой харьцаж байгаам шиг харьцдаг. Өндөр хөгжилтэй оронд ингэдэггүй
0 | 0
Зочин [103.57.92.57] 2024/9/30
Иргэд нь бүдүүлэг байхаар цагдаа нь бүдүүлэг байна
0 | 0