Уншиж байна ...

Ундын голоор хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа

М.Батчимэг, ikon.mn
30 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
ОБЕГ

2024 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 08:30 цагийн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ундын гол /аймгийн төвөөс зүүн зүгт 245 км, сумын төвөөс баруун зүгт 41 км/ үерлэж, иргэд үерийн усанд боогдсон тухай дуудлага мэдээлэл тасрахгүй байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Иймд, сумын Ундын голоор автомашин зорчих боломжгүй байгаа тул иргэд та бүхэн хөдөлгөөн үйлдэхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.