"Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороолол орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өгсөн" гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Уг байршлын дулааны шугамын шинэчлэлийн ажлыг өнгөрсөн долдугаар сарын 15-наас эхэлсэн ч хоёр сар гаруй үргэлжилж, орон сууцны айл өрхийн халуун усыг хязгаарлаад байсан юм. Баасан гарагт есдүгээр сарын 30-нд халуун ус, дулаанаар хангана гэж мэдэгдсэн билээ.
Техник импорт компаниас 10 дугаар хороолол хүртэлх 11г,д дулааны магистрал шугамыг шинэчилснээр Улаанбаатар хотын дулааны алдагдал 5-15%-аар буурна, 12 давхар, нэг орцтой, 80 орон сууц, 6,200 орчим хэрэглэгч шинээр техникийн нөхцөлд холбогдох боломжтой гэж тооцоолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!