Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Багануурт баригдаж буй батарей станцын барилга угсралтын ажил 80 хувьд хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Багануурын дэд станцын дэргэдэх 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьж буй. Тус станцыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилгын ажил 80%-д хүрчээ.

Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн” компани барьж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллаж байгаа аж.

Батарей хуримтлуурын станцыг барих ажлын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануур дэд станцын өргөтгөлийн ажлыг хийх юм байна.

Одоогоор Монгол Улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейн эхний хэсэг нь орж иржээ. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулах боломжтой байдаг байна.

50 МВт-ын батарейн станц нь оргил ачааллын үеэр системд эрчим хүч нийлүүлж, ачааллыг хуваалцана. Харин ачаалал буурахаар системээс гарч, өөрийгөө цэнэглэх онцлогтой. Уг станцыг нийслэлээс гаргасан бондын 300 орчим тэрбум төгрөгөөр байгуулж байгаа билээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг