Уншиж байна ...

Чойр-Сайншанд чиглэлийн авто замд халтиргаа үүссэн тул болгоомжтой зорчихыг анхаарууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын зорчих хэсэгт нойтон цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн тул иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу хэмээн Зам тээврийн хөгжлийн төвөөс анхааруулж байна. 

Одоогоор тус замын даваа саадгүй байгаа аж. 

Ус, цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны 20:00 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно гэжээ.

 

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ