Уншиж байна ...

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто замын өндрийн хязгаарыг засварлах ажлын хэсэг гарч, үзлэг хийхээр явж байна" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто замын өндрийн хязгаар унахад бэлэн болжээ гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд гараад байна.

Үүнд анхаарлаа хандуулж байгаа, үгүйг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тодруулахад "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто замын өндрийн хязгаарыг "Парк-Од" компани шилэн гүүр барихдаа хамт барьсан. Гэхдээ уг байгууламжийг нийслэлийн өмчид шилжүүлээгүй байгаа юм.

Нийслэлээс ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж үзлэг хийхээр явж байна. Тухайн компаниар засуулсны дараа нийслэл хүлээж авна" гэж тайлбарлалаа.

Тэрбээр "Тухайн өндрийн хязгаарыг барьсан байгууллагатай уулзалт хийж, яаралтай засуулна" гэв.